ШҮҮХ: Ж.Сүхбаатарыг "Ногоон автобус"-ны хэрэгт гэм буруугүй гэж үзэж, хэргийг нь ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЛОО
2025/04/09
УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарыг шүүхээс гэм буруугүй гэж үзлээ.
Тэрбээр 2022-2023 онд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байхдаа ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудалд холбогдож, улмаар өөрийн хүсэлтээр Монгол Улсын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байдаг.
Улмаар эл хэрэгт яллагдагчаар татагдан, сонгуулиар "өнжиж" байв. Тэгвэл өнөөдөр болсон "ногоон автобусны" гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаанаар түүнийг эл хэрэгт гэм буруугүй хэмээн үзэж, хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.
Тус хэрэгт УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүн яллагдагчаар татагдсан юм.
Харин “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягийг Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 1 болон 17.3 дугаар зүйлийн 2.2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, улсын яллагч эрүүгийн хариуцлагыг уншиж байна.
Улсын яллагчийн зүгээс А.Ганхуягт нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасаж, нийт долоон жилийн хорих ял оноохоор төлөвлөжээ.
Зочин · 2025/04/09
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2025/04/09
DYRN ODOON80955877
Зочин · 2025/04/09
ANUSN80955877TSAGR