"Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягт зургаа, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатарт гурван жилийн хорих ял оноолоо
уржигдар
"Ногоон автобус"-ны гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаан энэ оны хоёрдугаар сарын 24-нөөс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд эхэлж, өчигдөр /2025*04*09/ шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрээ танилцууллаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, Г.Мишээлт, Б.Дөлгөөн, Г.Энхтайван, Ж.Сүхбаатар, Ч.Мөнхбаяр, Б.Алтаншагай, БНСУ-ын иргэн Ким Кэа Баум, И Жун Соб нарын хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай,
- Шүүгдэгч А.Ганхуягт Эрүүгийн тухай хуулийн 22.1.3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.2.2-д заасан гэмт хэрэгт 3 жил хорих ял оногдуулах ялаар,
- Шүүгдэгч С.Жавхлантбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг заасан гэмт хэрэгт нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 хорих ял оногдуулах ялаар,
- Шүүгдэгч Ж.Эрдэнэбат, А.Чойжилсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар зорчих эрх хязгаарлах ялаар,
- Шүүгдэгч С.Баярсүх, С.Бямбасүрэн, Б.Түмэнжаргал, Б.Цогбадрах, О.Лувсандагва, Э.Баярмаа, Ц.Хадбаатар, Б.Мөнхболд, Б.Дөлгөөн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг заасан гэмт хэрэгт нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
- Шүүгдэгч О.Сүхбаатар, О.Хонгорзул нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг заасан гэмт хэрэгт нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэлээ.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахад зарцуулагдсан 4.4 сая болон 20 сая төгрөгийг шүүгдэгч А.Ганхуягаас гаргуулж улсын орлого болгох. Шүүх хуралдаан хийхэд гарсан зардал буюу танхимын түрээс болох 26 сая төгрөгийг гэм буруутайд тооцогдсон 15 шүүгдэгчээс хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв.
Зочин · уржигдар
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · уржигдар
XUSNG XUSLEER SEKSY NZ AMRAG BLNO80955877
Зочин · уржигдар
DYYDLGN UILCHLGG80955877
Зочин · уржигдар
SERELN ODOON80955877MERGJLN
Зочин · уржигдар
SHAAX DYRTAI SEKSY ERCHUUDD80955877
Зочин · уржигдар
SEXSYGR ALNI SEXSYGR ANUSDX BOOBN XXN