Групп тогтоолгох иргэн комиссын хуралд биеэр оролцох шаардлагагүй
6 цагийн өмнө
Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар (НДЕГ)-аас “Групп тогтоолт болон Эмнэлгийн хуудас олголт” сэдвээр цахимаар мэдээлэл хүргэлээ.
Энэ тогтоолын дагуу аймаг, дүүргийн эмнэлгийн Эрүүл мэндийн магадлалын зөвлөл иргэдийн хөдөлмөрийн чадвар алдагдсаныг тогтоох хуралд тухайн иргэдийг оролцуулахгүйгээр шийдвэрлэж буйг НДЕГ-ын мэргэжилтнүүд онцоллоо.
Даатгуулагч, хүн хөдөлмөр алдагдсан материалыг аймаг, дүүргийн хяналтын эмчид бүрэн бүрдүүлж өгснөөр иргэд өөрсдөө ирэх шаардлагагүйгээр групп сунгагдах юм.
Бичиг баримт дутуу бүрдүүлснээс болж магадлалын зөвлөл тухайн иргэнийг биеэр байлцуулах шаардлага тавихад хүрдэг байна.
Түүнчлэн иргэдийн зүгээс яаж групп тогтоолгох вэ гэдэг асуулт их ирдэг. Иргэд харьяаллын дагуу тухайн аймаг, дүүргийн эмнэлэгт төрөлжсөн эмч нарын хяналтад 3 - 6 сарын хугацаанд хамрагдсаны дараа даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний жагсаалтын дагуу групп тогтоох юм.
Мөн 2023 оноос өмнө групп тогтоолгохын тулд ЭМНЭЛГИЙН ХУУДАС авахыг заавал шаарддаг байсан бол дээрх дээрх тогтоолоор шаардлагагүй болсон байна.
Иргэдийн зүгээс гар, хөл нь тайралттай хүнийг хугацаагүй сунгах боломжтой эсэх талаар лавлахад "Групп тогтооход хугацаагүй гэсэн заалттай өвчний жагсаалт бий. Улсын хэмжээнд одоогоор 20,000 гаруй хүн хугацаагүй групп тогтоолгосон байна. Тухайн өвчний жагсаалтад хугацаагүй гэж заасан бол зөвлөлийн хурлаар хугацаагүй гэж тогтоодог" гэж тайлбарлав.
Зочин · 6 цагийн өмнө
ANUSN80955877