Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна
9 цагийн өмнө
Өнөөдөр тохиож буй Олон улсын эх дэлхийн өдрийг энэ жил "Бидний хүч, бидний гараг" уриан дор тэмдэглэж байна.
Эл өдөр байгалийг нөхөн сэргээж, хамгаалахад хүмүүсийн өдөр тутмын гүйцэтгэх үүрэг чухал байгааг онцолж буй юм.
Энэ жил олон улсын эх дэлхийн өдрийг тэмдэглэж ирсний 55 жилийн ой тохиож байна. Эх дэлхийн өдөр нь хүн бүрийн анхаарлыг уур амьсгалын өөрчлөлт, ойн хомсдол, орчны бохирдол, зэрлэг амьтны мөхөл, тогтвортой хөгжил зэрэг бидэнд тулгамдаж буй оршин тогтнолын асуудалд анхаарал хандуулах зорилготой.
АНУ-ын сенатор Гэйлорд Нелсоны санаачилгаар 1970 оны дөрөвдүгээр сарын 22-нд 20 сая хүн нэгдэн оролцсон эх дэлхийн анхны өдрөөс хойш өдгөө дэлхийн 192 орон, нэг тэрбум гаруй хүмүүс эх дэлхий, байгаль орчноо хамгаалахын төлөө нэгдэн тэмдэглэж байна.
Дэлхийг хамгаалах хүч бидний хүн нэг бүрд байдаг. Энэ жил эх дэлхийн өдрөөр зоримог шийдвэр, хамтын хүчин чармайлт гаргахыг уриалж байгаа бөгөөд бодит өөрчлөлтийг засгийн газар эсвэл томоохон байгууллага хийхээс гадна халамж анхаарал, үйлдлээрээ харуулж чаддаг, бусдад урам зориг өгдөг хүн бүрээс эхлэлтэй. Мод тарих, хог хаягдлыг тэглэх, дэлхийд ээлтэй хоол хүнс, хувцас, машин зэрэг сонголтуудыг хийх гэх мэт өдөрт тутамд гаргадаг шийдвэр, сонголт, алхам бүр өөрчлөлтийг авчрах юм.
Үүнтэй холбоотойгоор дэлхий даяар байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийн талаар санаачилга, үйл ажиллагаа эхэлж байгаа аж. Монголд Их Британийн ЭСЯ цоохор ирвэсийг хамгаалахад дэмжлэг үзүүлж, байгаль орчныг хамгаалахыг уриалж X платформ дээр байгаль орчноо хамгаалах, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулах тухай пост нийтэлжээ.
Зочин · 8 цагийн өмнө
ANUSDI80955877BOOB XXOOD