Үнэт эдлэл, урлалын үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд химийн хорт бодис ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ
6 цагийн өмнө
Химийн хорт бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаандаа ашигласан хэргийг илрүүлэн шалгаж, шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий үнэт эдлэл урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд нь өнгөрсөн онд “Хүчил, гидроксид, сульфит” зэрэг химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон 27 нэр төрлийн бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авсан байна.
Улмаар тэдгээрийг үйл ажиллагаандаа ашигласан үйлдлийг Экологийн цагдаагийн албанаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж, тус хуулийн этгээдийн хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ.
"Хуулийн этгээд нь химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан" зэрэг гэмт хэргийг үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж, хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж хуульчилсан байдаг.
Зочин · 2 цагийн өмнө
XUCHIN XN DYRAARA80955877SEXSDMR
Зочин · 2 цагийн өмнө
SADARTLA SHAALGX ERCHUUDD80955877
Зочин · 2 цагийн өмнө
XALYYXN UILCHLGG XUSNEER80955877TSAGN
Зочин · 2 цагийн өмнө
SEKSYGR80955877