Т.Мөнхсайхан: 13/А маягтыг цахим болгож сэргээнэ
10 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэв. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "13/А маягт байхгүй болсноор анхан шатны эмнэлгүүд төв эмнэлгүүдийн ачааллыг бууруулдаг байсан асуудал алга болсон. Өөрөөр хэлбэл иргэд анхан шатны эмнэлгүүдээрээ үйлчлүүлэхгүй шууд төв эмнэлгүүдийг зорьж ачааллыг улам бүр нэмэгдүүлэх болсон. Тиймээс 13/А маягтыг цахим болгож сэргээн бүх мэдээллийг нэгтгэнэ. 13/А маягтыг цахим болгож сэргээх ажил зургаадугаар сараас хэрэгжинэ. Ингэснээр үзлэг оношилгооны бүрэн дата үүсэж эмч нар өвчтөнүүдийнхээ оношийн бүх мэдээллийг нэгтгэж харах боломжтой болно
Мөн иргэдийг дараагийн шатлалын эмнэлэгт очиход хэн гэдэг эмчид, хэдэн цагт очиж үзүүлэх вэ гэдэг цагийг нь анхан шатны эмнэлгүүд нь өөрсдөө авч өгөөд, эзэнтэйгээр явуулдаг болно. Сум, өрхөөс иргэнийг "Та УНТЭ-т очиж үзүүлэх юм байна" гээд явуулчихдаг. Нөгөөдүүл нь орон нутгаас ирээд цагаа авах гэж долоо хонодог. Цагаа аваад үзүүлчхээд долоо хонодог. Дахиад шинжилгээгээ өгөх гэж долоо хонодог. Ингээд 1-2 сарыг Улаанбаатар хотод өнгөрүүлээд санхүү, мөнгөний хувьд асар их хүндрэл чирэгдэл учирч байгаа юм. Үүнийг шийдэх шийдлийг бид гаргачихсан. Зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ирэх оны дунд гэхэд 100 хувь биеллээ олно гэж төлөвлөж байна.
2020 онд даатгуулагч 2 сая төгрөгөөс дээш тусламж үйлчилгээ авах боломжгүй байсан одоо тогтолцоогоо өөрчилсний үндсэн дээр 104 сая төгрөгийн өртөгтэй элэг шилжүүлэх тусламж үйлчилгээг 5 сая төгрөг төлөөд авч чаддаг болсон" гэлээ.
Зочин · 7 цагийн өмнө
Энэ новш олигтой юм хийж чадахгүй бэртэгчин нөхөрдөө. Хуучинтайгаа зууралдахаас өөр юм чадахгүй дээ.
Зочин · 9 цагийн өмнө
ANUSDN80955877
Зочин · 10 цагийн өмнө
Хаха нэг мэдсэн нээрэн хэрэгтэй эд байсан байна уу 13А нь? Мөнхсайхаан. Эхлээд судалж байж шийдвэр гаргаж сураа.