ХСҮТ-ийн захирал асан Д.Эрдэнэхүү: Т.Мөнхсайханы хүссэн зүйлийг хийгээгүйн төлөө өнөөдөр би ажлаа өглөө. Тиймээс би шүүхдэнэ
11 цагийн өмнө
ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг ажлаас халах шийдвэр гараад буй билээ.
Тэрбээр "Өнөөдөр би ажлаа хүлээлгэн өглөө. Уг нь нэг сарын өмнө мэдээлэх ёстой байсан. Шууд чөлөөлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна. Сайд хэн нэгэн хүнийг чөлөөлөх тушаалыг ингээд гаргадаг болжээ. Т.Мөнхсайхан ажлаа аваад хавдрын чиглэлээр манайхтай хамтарч ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд маш олон дарамт ирж байсан. Байнга ажлаа өг гэдэг байсан ч бид ажлаа маш сайн хийдэг байсан учраас тэгэсгээд л намждаг байсан. Тиймээс би шүүхэд хандана. Нэгдүгээр сараас хойш хавдрын чиглэлээр ЭМЯ дөрвөн талт гэрээг байгуулж шинэ эмийг хандиваар оруулж ирсэн.
Улмаар ХСҮТ дээр ирээд эмийн татварт 500 сая төгрөг өгөхийг шаардсан. Өөрийг нь хүссэн зүйлийг хийгээгүйн төлөө өнөөдөр би ажлаа өглөө. Эрүүл мэндийн салбар улс төрөөс хол байх ёстой" гэв.
Зочин · 10 цагийн өмнө
Хамгийн муу сайд бол ЭМЯ-ны сайд гэх Мөнхсайхан эрлийз гөлөг дөө. Харин танай хамт олон маш сайн ажиллаж байгаа. Наад сайд чинь бүх юмыг зоосны нүхээр хардаг харалган амьтандаа. Наадахаа зайлуулсан дээр шүү.