Б.Мөнхтуяа: Тухайн жолооч цагдаа дохиход зогсохгүй зугтаж яваад дүүг маань мөргөчихсөн байна лээ
7 цагийн өмнө
Өчигдөр цахим орчинд явган хүний гарцаар зам гарч байсан дугуйтай хүүхдийг суудлын автомашин мөргөж унагаад явсан бичлэг тархсан. Бид машинд мөргүүлсэн хүүгийн нагац эгчээс юу болсон талаар тодруулсан юм.
-Танай дүүгийн биеийн байдал зүгээр үү. Мөргөөд явсан жолоочийг олж чадсан уу?
-Өчигдөр өглөөний 07:20 цагт дүүг маань Спортын төв ордны урд замын явган хүний гарцан дээр жолооч мөргөөд зугтаасан. Багшийн дээдийн уулзвар дээр цагдаа дохисон гэсэн. Тэгээд зогсохгүй зугтаж яваад дүүг маань мөргөчихсөн байна лээ. Тэр машины жолоочийг олсон эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ машинаа тавиад зугтаасан байсан гэсэн.
-Эмнэлгийн тусламж авсан уу?
-Түргэн тусламж ирээд гадна шарх, алга, эмнэлэг явж үзүүл гэж хэлээд хаяад явсан байна лээ. Түргэний эмч нарт бас их учир байна аа. Мөргүүлсэн хүүхдийг гадна бэртэл алга, эмнэлэгт очиж үзүүл гээд хаяад явдаг. Ядаж эмнэлэгт аваачиж нэг цаг хяналтад байлгах ёстой баймаар юм. Юугаа ч мэдэхгүй насанд хүрээгүй хүүхэд шүү дээ. Цагдаа нь ирж хэмжилт хийчихээд, манай дүүтэй уулзаад ямар нэртэй, ямар цолтой хэн гэдгээ ч хэлэлгүй хаяад явсан.
Тэгээд замын цагдаа дээр хайж олоод уулзах гэтэл зогсоол байдаггүй. Тэрүүгээр баахан явж байгаад машинаа тавьчихаад Замын цагдаа руу орсон. Жолоочийг олж тогтоохоор цагдаа нар ажиллаж байгаа гэж хэлсэн. Ер нь энэ хотод амьд явах эрх алга. Явган хүний гарцан дээр машинд дайруулж байхад гарц байгаад яах юм.
Г.БАЛГАРМАА
Зочин · 18 минутын өмнө
MASSAJLN80955877
Зочин · 2 цагийн өмнө
Согтуу жолооч л байх даа манай цагдаа нарын хоорондоо холбогдоод дугаараар нь энд явж байна тэнд явж байна гээд бариад ч авч чадахгүй бүтэлгүй гарууд
Зочин · 4 цагийн өмнө
SAWN80955877
Бат · 5 цагийн өмнө
Цагдаагаас зугтсан эрхмүүдэд төрийн төмөр нүүр хэрэгтэй болжээ
Зочин · 7 цагийн өмнө
ANUSDN80955877VANXANDN
Зочин · 7 цагийн өмнө
BOOB XXNO80955877