Д.Амгаланг явуулж “Авлигал” хорооллыг нураалгаач?!
6 цагийн өмнө
Заримдаа, зарим нэг хүнийг харахаар “...Энэ хүн юу хийж байгаагаа мэдэж байгаа болов уу” гэж бодогдох юм. Сүүлийн үед Хотын захиргааны Тамгын дарга Д.Амгаланг ажаад байхад яг ингэж бодогддог болов. Хавар болж, бүтээн байгуулалтын улирал ирэхтэй зэрэгцээд Хотын захиргааны Тамгын дарга Д.Амгалангийн нураан буулгах ажиллагаа эхэллээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлээд Сүхбаатар дүүргийн нутагт Дашчойлин хийдийн ард байсан Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн Эмийн үйлдвэрийг нураасан. Мөн Сүхбаатар үүрэгт Ленин клубын залгаа баригдаж байсан барилгыг нураав.
Цагдаа нарыг дагуулж очоод л нураагаад байх юм. Хамгийн гол нь, эдгээр нураасан барилгын эзэд нь машид гомдолтой үлдэж байна. Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн Эмийн үйлдвэрийг л гэхэд Дээд шүүхийн шийдвэрээр менежментийн хувьчлалыг дүгнэж хаасны дараа хэрхэхийг шийдэх байжээ. Энэ талаар Менежментийн багийн ахлагч Ж.Хатанбаатар нь “…Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн менежментийн хувьчлалыг дуусгавар болгох Дээд шүүхээс эцэслэн гарсан шийдвэртэй. Гэтэл Д.Амгалан “…Танай үйл ажиллагаа бүгд хууль бус байсан” гэж худлаа ярьж, олон телевизээр цацаж, түүнийг нь сошиал троллууд идэвхтэй түгээж байна.
Цагдаагаар хамгаалуулан, хамгаалалтын албаныхантай нийлээд дайраад байгаа энэ бусармаг үйл явдалтай эмч эмнэлгийн ажилтан эмчлүүлэгчид эсэргүүцсэн боловч, хүчинд автаж, өвчтөнүүд эмчлүүлэх эмнэлэггүй, уух эмгүй хохирч, эмч ажилчид ялтан мэт хөөгдөж туугдаж явна” гэв.
Ленин клубын залгаа барилга ч гэсэн аль 2020 онд 2.3 орчим тэрбум төгрөг зарцуулаад барьчихсан. Түүнээс хойш тодорхойгүй байдлаар барилгын ажлыг нь явуулахгүй байж байгаад сая нураасан. Мөн л бүх зөвшөөрөл, шийдвэр нь хууль ёсны бөгөө шүүхийн шийдвэртэй юм байна. Барилгын эзэд “…Нийслэлийн зүгээс иргэдэд хууль бус газар, нийтийн эзэмшилд зөвшөөрөлгүй барилга гэж ойлгуулаад байна. Гэтэл бидэнд бүхий л албан ёсны бичиг баримт байна. Энэ газрыг буулгахад 1.3 тэрбум төгрөг улсаас төсөвлөсөн байна. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Хүний эд хөрөнгийг дураараа сүйтгэж болох юм уу. Аливаа маргаантай асуудал шүүхийн шийдвэрийн дагуу байх ёстой. Гэтэл шүүхийн шийдвэр гараагүй байна шүү дээ. Шүүх шийдтэл энд хэн ч гар хүрч, ямар нэгэн үйл ажиллагаа явуулах ёсгүй” гэж байна.
Жилийн өмнө, өдийд Сэлбэ голын эрэг дагуу баригдсан S-Outlet дэлгүүрийг нурааж байв. “...Өмнөх жил үер болсон нь энэ дэлгүүртэй холбоотой” гээд нийтээр үзчихсэн байсан. Зөвхөн тэр дэлгүүр биш “Шунхлай” ШТС, хамгийн гол нь “Акуа гарден” буюу “Авлигал хороолол” байсан юм.
Энэ гурваас S-Outlet дэлгүүр, “Шунхлай” ШТС хоёрыг нураасан. Харин “Авлигал хороолол”-ыг яаж ч чадалгүй үлдээсэн. Одоо бараг ашиглалтад ороод эхлэв үү, яаж байна вэ. Үнэхээр хууль дүрэм мөрдүүлэхийн тулд нурааж буулгахдаа тулж байгаа бол Хотын захиргаа хамгийн түрүүнд “Авлигал” хорооллоо нураах ёстой. Чаддаг юм бол Д.Амгалангаар нураалгаач. Тэртэй тэргүй ирэх сонгуультай тулаад ирэхэд “...“Авлигал” хорооллоо яасан бэ” гээд ам асууж л таарна даа, хотын иргэд?!
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 24 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 4 цагийн өмнө
DYRN ODOON80955877
Зочин · 5 цагийн өмнө
SHAALGYYLI80955877
Зочин · 6 цагийн өмнө
SEXSDI80955877SEKSEER XUCHINDUULI80955877