МҮБХ: Монгол бөхийн хувцас хэрэглэл өмсөж гараа дэвээ дуурайсан иргэнийг эрх бүхий байгууллагаар шалгуулж байгаа
3 цагийн өмнө
Ардын хүү Доржоо гэх цахим хаягтай иргэний ОХУ-ын Москва хотод үндэсний бөхийн хувцас хэрэглэл өмсөн гараа дэвээг дуурайж буй бичлэг олон нийтийн цахим сүлжээнд тархаад байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан Монголын Үндэсний бөхийн холбооноос урилга гаргаж, тухайн иргэний үйлдлүүдийг эрх бүхий байгууллагаар шалгуулах үйл ажиллагааг явуулж байгаа талаар мэдээллээ.
Тодруулбал "Үндэсний бөх нь монголчуудын анхааралд байдаг төдийгүй бөхийн барилдаан болон бөхтэй холбоотой бусад асуудлуудыг ч ард иргэд ихээр сонирхож байдаг.
Энэхүү байдлыг ашиглан сүүлийн жилүүдэд үндэсний бөхөөр дамжин олон нийтэд танил болох, үүнийгээ ахуйн болон нийгэм, нам эвслийн үйл ажиллагаанд ашиглах сонирхолтой нэр бүхий иргэд өөрсдөдөө зохиомол нэр өгөн олон нийтийн сүлжээнд анхаарал татахын тулд ёс зүйгүй үг хэлэн, эрээ цээргүй байх, Монгол бөхийн хувцас хэрэглэлийг өмсөн бөхийн гараа дэвээг дуурайх зэрэг үйлдлүүд гаргаж байна.
Эдгээр иргэд нь үндэсний бөхийн албан ёсны ямар нэгэн цолгүй бөгөөд зөвхөн сайн дурын үндсэн дээр элдэв үйлдлүүдийг гаргаж байгаа болно. Дээр дурдагдсан зарим иргэний үйлдлүүдийг эрх бүхий байгууллагаар шалгуулах үйл ажиллагааг явуулж байгаа.
Монголын Үндэсний бөхийн холбоо нь Үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлэх, бөхийн барилдаан зохион байгуулах, бөх сонирхогчид, үзэгч олон нийт, бөх болон жаяг дэгийн багийн гишүүдийн эрх ашгийн хамгаалан ажиллах нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага юм" хэмээн мэдэгдэлдээ дурджээ.
Зочин · 2 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2 цагийн өмнө
80955877
Зочин · 2 цагийн өмнө
SADAR VANXANDN8055877TAALLR
Зочин · 3 цагийн өмнө
SEKSEER TAASHAALDN80955877VANXANDI