Энэ сарын 15-наас нийслэл хотод дулааны шугам, тоноглолд засвар хийж эхлээд байгаа билээ. Дулааны шугамын засвар наймдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

Хуваарийн дагуу 2025 оны зургаадугаар сарын 2-н буюу ирэх долоо хоногийн Даваа гарагт дараах байршлуудын айл өрх, ААН-ийн халуун усыг хааж, засварын ажлыг гүйцэтгэх юм байна.

Тодруулбал зургаадугаар сарын 2-ноос зургаадугаар сарын 14-ний хооронд Барс-2 захаас Хархорин зах хүртэл 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг орчмын болон Хуучин тээврийн товчоо, 5-р хороолол орчмын хэрэглэгчдийн халуун усыг 12 хоног хаахаар болсныг мэдэгдлээ.

Дулааны шугамын засварын зогсолттой холбоотой бүсчлэлийн байршлыг ЭНД дарж харах боломжтой.

Дэлгэрэнгүй хуваарь: