Төв аймгийн Баян сумын ИТХ-ын дарга А.Хатанбүүвэй, Засаг дарга Б.Батцолмон нар нь өөрсдийн дураараа аашлан, давуу эрх эдлэн сумын төрийн албан хаагчдын хүүхдийн өрөөний засвар, тохижилтын ажил, төрийн үйлчилгээний иргэний танхимын засвар, тоног төхөөрөмж зэрэг төсөл арга хэмжээг өөрчилж төрийн албан хаагчид, хүүхдийн эрхийг хязгаарлан 129.825.300 төгрөгөөр автомашин худалдан авч унахаар улайрч байна.

Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг шиг эрх дураараа ингэж хэт их дүнтэй зарлага хийх нь зөв гэж үү.