Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүд өнөөдрөөс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллана
өчигдѳр
Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагуудын ажил өнөөдрөөс 07:00 цагт эхэлж, 16:00 цагт тардаг болж байна. Уг зохицуулалт 2025 оны наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс лавласнаар Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүд/НҮНТ/ ч дээрх цагийн хуваарийн дагуу буюу 07:00-16:00 цагийн хооронд ажиллах юм байна.
Нэгдсэн төвүүд 632 нэр төрлийн үйлчилгээг есөн дүүргийн болон орон нутгийн иргэдэд харьяалал харгалзахгүй үзүүлдэг бөгөөд зургаан салбартай.
- Баянзүрх дүүрэг, Дүнжингарав салбар /7575-1200/
- Сонгинохайрхан дүүрэг, Драгон салбар /7577-1200/
- Хан-Уул дүүрэг, Мишээл салбар /7585-1200/
- Баянгол салбар /7505-1200/
- Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуу салбар /7510-1200/
- Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв салбар /7585-1300/
- үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
Зочин · 12 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
BOOBN XXNO80955877