Төр Засгийн хямралтай энэ цаг үед дээр дооргүй л төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг шиг дураараа дургих төрийн албан хаагчид энэ тэндгүй сураг дуулдах боллоо.

Үүний нэг бол Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгийн захирлаар томилогдсон дэд хурандаа Н.Одонгуа аж. Тэрбээр 10 гаруй сарын өмнө АН-н гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн татаас дэмжлэгээр тус эмнэлэгийн захирлын суудалд ирсэн гэх яриа гарч байсан.

Түүний хувьд анх ирэхдээ хошууч цолтой байсан ч эмнэлэгийн захирал болоод удалгүй цолоо нэмүүлж, дэд хурандаа цолтон болжээ. 

Тодруулбал 2025 оны гуравдугаар сарын 19-нд ДЭД ХУРАНДАА цол хүртээд зогсохгүй төрийн дээд АЛТАН ГАДАС одонгоор мөн энгэрээ мялаагаад авсан аж. 

Үүгээр зогсохгүй цэргийн баяраар одон тэмдэг авсан байгууллагын ажилтнуудын дунд өөрийн нэрээ оруулан өөртөө тушаал гарган төсвийн мөнгөөр өөртөө хүндэтгэл үзүүлж, 500 000 төгрөгөөр АЛТАН ГАДАС одонгоо мялаалгажээ. 

АН-н угшилтай гишүүд болон Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Хууль зүйн сайд О.Алтангэрэл нартай ойрын холбоотой гэх тэрбээр Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт даргаар очоод 10 сар хүрэхгүй хугацаанд дэд хурандаа цол, төрийн дээд Алтан гадас одон  авч бүр өөртөө урамшуулал цохуулан төсвийн мөнгийг үрэн таран хийж буй түүнд эртхэн арга хэмжээ авах нь зүйтэй болов уу. 

Төсвийн хэмнэлтийн хуулинд ч түүний энэ үйлдэл харшилж буй тул хуулийн арга хэмжээ авах заалт байгааг эрх биш холбогдох албаны дарга сэтэртэнгүүд нүдээ анин өнгөрөөхгүй байлтай...