Эмч П.Батчулууныг Улсын дээд шүүхээс цагаатгажээ
өчигдѳр
Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан эмч П.Батчулуунд холбогдох хэргийг өнөөдөр өглөө Улсын дээд шүүх хаалттай хэлэлцэж шийдвэрээ гаргажээ. Хаалттай хуралдан П.Батчулууныг Улсын дээд шүүхээс цагаатгажээ.
Хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан хэргээр шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан эмч П.Батчулуунд холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцсэн юм.
Хэргийг сануулахад, 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд замд зам тээврийн ослоор нас барсан А-гийн ар гэрийнхнээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан боловч А-гийн биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхдэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмгөний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг авах талаар тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан хэрэгт буруутгаж, улмаар анхан шатны шүүхээс түүнд хоёр жилийн хорих ял оноосон. Харин давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг бөгөөд П.Батчулууны өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг Дээд шүүх хяналтын шатны хуралдаанаараа хэлэлцэхээр болсон юм.
Зочин · өчигдѳр
ANUSDI80955877
Зочин · өчигдѳр
Үхсэн хүний шөрмөсийг юуг нь харамладаг юм бэ, авч ашиглаж болох бүх эрхтэнийг нь хэрэгтэй хүнд нь өгөөд амьдрал бэлэглэхэд юу нь болохгүй гэж.
ИРГЭН · өчигдѳр
эрүүл мэндэд нь хохирол амсуулаад цагаатгалаа.