Х.Нямбаатар: Пиджак өмсөхөөр даргын суудалд санаархаж байна гээд байхаар нь өнөөдөр саарлыгаа буцаагаад өмсчихлөө
өчигдѳр
Парламент Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх боломжгүй гэдэг шийдвэр гаргаснаар Засгийн газар огцорсонд тооцогдоод байгаа. Үүнтэй холбоотойгоор дараагийн Ерөнхий сайдаар томилогдох хүний тухай таамаглал хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон. Энэ дунд хотын дарга Х.Нямбаатарын нэр дурдагдаж буй. Түүнээс Ерөнхий сайдаар томилогдох эсэхийг тодрууллаа.
Тэрбээр “Ерөнхий сайд огцроод үүрэг гүйцэтгэгчийн статус руу шилжсэн гэж ойлгож байгаа. Намын Бага хурал энэ амралтын өдрүүд юм уу ирэх долоо хоногт хуралдаж дараагийн Ерөнхий сайдыг тодруулах процесс явагдах байх.
Би бол хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах үүрэг хүлээсэн. Нийслэлийн иргэдийн хурлын сонгуульд багаа ахалж оролцож, мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн. Хийх ажил их байгаа.
Өчигдөр пиджактай явж байтал даргын суудалд санаархаж байгаа гэхээр нь өнөөдрөөс пиджакаа сольчихлоо. Өчигдөр төрсөн өдөр гээд хүмүүс хоолонд орно гэхээр нь яаж саарал хувцастай явах вэ гээд сольсон юм. Тэр нь буруу ойлголт төрүүлсэн юм шиг байна.
Би өмнөх ажлаа л хийж байгаа. Одоо Яармаг руугаа явж байна” гэдэг хариулт өглөө.
Зочин · 8 цагийн өмнө
Хүмүүжээд төлөвшөөд байгаа юмуу уг нь миний юу өмсөх та нарт ямар хамаатай юм гэдэг хүншдээ тэр нь ч үнэн байдаг байсан.
ИРГЭН · 12 цагийн өмнө
сааралтайгаа сайхан ажлаа хийгээд явах сайхандаа. хотынхон дэмжджг шүү.
Irgen · өчигдѳр
Kkk. Ene hun ajliin toloo yavj bga shuu. Humuus shig jujigledgui, baigaagaaraa baidag hun. Amjilt
Зочин · өчигдѳр
Өөрөө ёстой хэрүүлч юм байна
Зочин · өчигдѳр
BOOBN XXN80955877
Зочин · өчигдѳр
Үг гээдэггүй хэрүүлч нямбаад саарал чинь илүү зохиж бна
ИРГЭН · өчигдѳр
юм хийхээр нь хийлээ гээд байх юм. урьдны дарга нар юу ч хийхгүй байхад дуугай л байцгаагаад байсан биздээ.