Дунд сургуулийн сурагч байхдаа Монголын хүүхдийн ордонд Дамдинхүүгийн Саранхүү багшийн драмын дугуйланд явж, өдгөө алаг нүдэн хэмээн олноо танигдсан жүжигчин бол Д.Ганцэцэг. Тэрбээр “Амьдрал аварсан хайр” хүүхдийн жүжигт хөтлөгч Анууш буюу Э.Гантулгатай хамтран гол дүрд нь тоглож урлагийн их тайзнаа гарах гараагаа эхэлсэн гэдэг.

Арван жилийн дунд сургуулиа төгсөөд 1996 онд СУИС-д МУУГЗ Л.Лхасүрэн багшийн шавь. Сургуулиа төгсөөд удаагүй байхад нь Б.Мөнхдорж найруулагч “Бооцоо” жүжгийн зохиолыг анх уншиж танилцах санал тавьсанаар гол дүрд нь тогложээ. Үүнээс хойш “Суудал” түүхэн жүжиг, “Бурханд илгээх захидал” хэмээх ганц хүний моно драм, “Гамлет”, хэд хэдэн дэлгэцийн бүтээлд дүр бүтээсэн авьяаслаг эмэгтэй жүжигчдийн нэг.

Өдгөө тэрбээр  "Хувьсал" продакшнаар овоглогдох болсон. Тус продакшины хамт олон зүрхээр наадагч хэмээх уран сайхны киноны зураг авалтандаа ороод тун завгүй яваа. Кино группын хамт олон "монита" зарлаад хоорондоо бэлэг сэлт солилцож байгаа энэ цаг үед түүнд "монита"-гаас нь машин бэлэглэжээ.

Энэ талаар тэрбээр "Хөдөө зурагтай явж бхад марталгүй зуучаар бэлгээ явуулсан Монитадаа баярлалаа..!" гэв.

Д.Ана