МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр, ажлын байранд өнгөрсөн шөнө АТГ-аас нэгжлэг хийсэн гэх мэдээлэл цахим орчинд тарсан билээ. 

Тэгвэл МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагдыг өчигдөр оройноос эхлэн мөрдөгчийн саналаар 48 цаг цагдан, хорьсон байна. Түүнийг үргэлжлүүлж нэг сар хорих саналыг прокуророос шүүхэд гаргаж магадгүй байна. Харин түүнийг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь тодорхойгүй байна.

2023 оны арванхоёрдугаар сард нүүрсний сонсголын үеэр түүний дүү Ц.Ламжав нь "Админерал" ХХК-иараа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайн хагас коксжих нүүрсийг худалдан авч, хилээр нэвтрүүлэх зөвшөөрлөө авсан болон нүүрс баяжуулах үйлдвэр барьж буй тухай мэдээлэл тарж байсан юм.