С.Ганбаатар: Дарангуйлагчийн эсрэг үг хэлсэн болохоор намайг АТГ шалгаж байна
4 цагийн өмнө
Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
-Сүүлийн үед таныг хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа тухай мэдээлэл гараад байна. Энэ чухам юу болоод байна вэ?
-“Өдрийн сонин”-доо их баярлалаа. Олон, олон дайчин, шударга нийтлэл, ярилцлагын тань буянаар Монголын ардчилал хүч авсан гэж боддог. Би нэг гэм хийсэн. Дуугай байж чадсангүй, дарангуйлагчийн эсрэг үг хэлсэн. Үүнээс болж надад хилс хэрэг тохохоор олон хоног, сараар Авлигатай тэмцэх газар У.Хүрэлсүхийн даалгавраар ажиллаж байна. Хамгийн муухай нь мөрдөн байцаалтын нууцлал гэдэг зүйл байдаг учраас би нэг ч хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгөөгүй. Би ингэж төрийн хуулийг дээдэлж байхад АТГ тэр нууцаа гуйвуулж, харлуулж, гүтгэж хэвлэл мэдээллээр тарааж байгаа явдал бол хамгийн увайгүй зүйл. Тиймээс би АТГ-ыг улс төрийн захиалгат аллагын байгууллага болчихсон байна гэж үзэж байна. Тэнд 24 байцаагч, гурван прокурор өдөр, шөнөгүй ажиллаад олсон зүйл нь С.Ганбаатар нэг ч төгрөг улсаас идээгүй байна гэдгийг гаргаж ирсэн. Харин нухаж, нухаж 18 жилийн өмнө удирдаж байсан төрийн бус байгууллагыг л оролдож байна. Монголын үйлдвэрчний эвлэлийг би үнэхээр амжилттай удирдсан. Манай хамт олон надтай баг болж ажилласан. Энэ байгууллагын буянаар би нийгмийн зүтгэлтэн болсон. МҮЭ дээр газар зарсан байна гээд байгаа юм. Бүгд үндэслэлгүй худлаа зүйл. Хэргийн материалаас дандаа гажуудуулж ярьж байна.
-Үйлдвэрчний эвлэлтэй холбоотой таныг юу гэж буруутгаад байгаа юм бэ?
-Монголын үйлдвэрчний холбооны ерөнхийлөгчөөр 2007 онд анх намайг болоход өнөө, маргаашгүй төлөх ёстой 72 сая төгрөгийн өртэй байсан. Урт хугацааны өр, төлбөрийг бол ярилтгүй. Харин зургаан жил удирдаад 1.6 тэрбум төгрөгийн орлоготой болгосон. Үйлдвэрчний эвлэлийн 186 хүнийг орон сууцтай болгож байлаа. Энэ миний ажил биш, хамт олны маань хичээл зүтгэл байсан. Намайг удирдаж байхад бид алдсан газруудаа буцаан авч байлаа.
Хоёрдугаарт, тэр баригдсан гээд байгаа барилгууд миний үед баригдаагүй. МҮЭ-ийн ерөнхийлөгч ер нь дотоод журмаараа санхүү мөнгөний ямар ч асуудалд оролцох эрх байхгүй. Надаас хойш ерөнхийлөгч нар маань ч гэсэн чин шударгаар ажилласан. Үүнийг АТГ маш ихээр буруутгаж байгаа. АТГ төсөв, лиценз, уул уурхай гээд төрийн ажлыг шалгах ёстой. Харин төрийн бус байгууллагын дотоод асуудалд орох ёсгүй.
-Та дарангуйлагчийн эсрэг үг хэлснээрээ буруутаж байна гэж хэллээ. Тэгвэл дарангуйлагч гэж хэнийг хэлж байна вэ?
-Ухнаагийн Хүрэлсүхийг хэлж байна.
-Яагаад та хоёр ингэтлээ муудчихсан юм бэ?
-Бид хоёр үе тэнгийнхэн. Бидэнд хувь хүний хоорондын асуудал байхгүй. Би зарчим л яриад байгаа юм. Орой дээрээ гэмт хэрэгтэн залчихсан ийм орон яаж хөгжих юм бэ гэж ард иргэд ярьж байна. Би үүнтэй санал нэг байгаа. Өнөөдөр авлигал, том хулгай бүрийн учгийг бариад явахаар У.Хүрэлсүх дээр очоод байна гэдэгтэй санал нэг байна. У.Хүрэлсүх өнөөдөр дарангуйлагч болчихсон байна. Өөрийг нь эсэргүүцсэн болгоныг шоронд хийж байгаа. Өөрийнх нь мөрөөдлөөр намайг бас 12 жил колонид явуулна гээд байна шүү дээ. Бид хоёрын муудсан шалтгаан ердөө энэ. Э.Макронд нэг тэврүүлээд Монголоос уран олборлохоор болсныг би эсэргүүцсэн. Байгаль орчноо ингэж сүйрүүлж болохгүй ээ л гэсэн. Гэтэл гадны тагнуул энэ тэр гээд нүдээд эхэлсэн. Газрын тосны үйлдвэр гэж мөнгө угаалт явагдаад байна. Үүнийг У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа санаачилсан. Нийтдээ 2.1 тэрбум ам.долларыг монголчууд хүүтэй нь төлнө. ТЭЗҮ-г нь би нууцын зэрэглэлтэй үзсэн.
-Яагаад нууцын зэрэглэлтэй байдаг юм бол?
-Хулгай учраас л тэгж байхгүй юу. Баялгийн сангийн тухай хууль гэж батлагдсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх гэж УИХ, Засгийн газар их мэрийсэн. Ингэж байхад садаа болж, засгийг самарч унагаасан. Мөн ГОК, Төмөр зам, Төрийн өмчийн хороо гээд энэ их мөнгөний, тендерийн уурхай болсон газруудыг У.Хүрэлсүхийн найзууд удирдаж байна. Энэ бүхнийг АТГ шалгах хэрэгтэй. Дээрээс нь саунаас хууль хяналтынхан, АТГ-ын удирдлагуудад үүрэг өгч байна гэж би үзэж байна. АТГ У.Хүрэлсүхийн хувийн улс төрийн аллагын товчоо болчихсон байна гэж үзэж байгаа. Би өөрөө биеэрээ үзээд явж байна. Энэ бүхнийг хэлснээс болж намайг шалгаж байгаа. Улстөрч хүн шалгагдах ёстой. Гэхдээ гүтгүүлж, хэлмэгдэж болохгүй.
-Тэгвэл одоо нөхцөл байдал ямар байна вэ. Хаврын чуулганаас эхлээд л таныг болон нэр бүхий хэдэн гишүүдийг татан буулгах нь гэдэг мэдээлэл явсан шүү дээ?
-Өөдөөс нь өрвөлзсөн болгоныг шоронд хийдэг шүү гэдгийг харуулах гээд л зүтгэж байна. Монголын ард түмэн харж байгаа. Ер нь АТГ, У.Хүрэлсүх хоёр намайг шүүгээд байгаа юм биш. Монголын ард түмэн энэ хоёрыг шүүж байгаа гэдгийг ойлгохгүй байна. Одоо бол УИХ-ын гишүүд дохио зангаагаар ярьдаг болсон. Айдастай гэж жигтэйхэн шүү дээ. Өнөөдөр АТГ-аас айж амьдардаг гишүүн зөндөө байна. Одоогоор 17 гишүүнийг У.Хүрэлсүх гогодчихоод, өөрийнхөө дуртай шийдвэрийг гаргуулах гээд байж байна гэж би сонссон. Энэ бол гунигтай зүйл. Төрийн эрх барих дээд байгууллага руу дайрч байна гэсэн үг. Энэ намрын чуулганаар хууль хяналтынхан ямар ч байсан С.Ганбаатарыг колонид явуулна гэж оруулж ирнэ. Үүнийг гэхдээ Монголын ард түмэн л шийднэ. Би хэрвээ айсан бол дуугүй л байх байсан.
-Намрын чуулганаар ийм асуудал ороод ирвэл та яах вэ?
-Колонид явна, эсвэл Монголын ард түмний эрх ашгийг өндөрт өргөж, гишүүний өргөсөн тангараг шигээ ариун үүргээ гүйцэтгээд л тултал явна.
-Таныг У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй муудаад байгаагийн цаана Ерөнхийлөгч асан Х.Баттулга байгаа гэх хардлага байна. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Би хэн нэгнийг өмөөрч, хэн нэгэн рүү нь дайрдаг хүн биш. У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр бол нэг тэрэгний хоёр дугуй. Сиамын ихрүүд гэсэн үг. Энэ хоёр өвөр түрийндээ орж байсан үе саяхан шүү дээ. Хамт байхад нь ч би тэмцэж л байсан. У.Хүрэлсүх бүр өөрийнхөө намаас Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэж санал гаргаад явж байсан. Үнэн нь энэ. Энэ хоёр шууд гэрээ гэдгийг моданд оруулсан. Голомтоос зөндөө олон алимны хайрцаг мөнгө авсан гэж би ойлгодог. Тэгэхээр энэ хоёрын дундуур орж, нэгээс нөгөө рүү нь дайрдаг жижиг гар би биш. Би бол улс төрийг чин сэтгэлээсээ хийдэг. Хоёр жилийн дараа У.Хүрэлсүх гудамжинд гарчихаад “Баялагтаа эзэн Монгол” гэдэг чинь үнэн юм байна шүү гэвэл би хамтраад л явна. Би хувь хүн яриагүй ээ. Миний хувьд баялгийн эх оронч үзэл дээрээ “Алтан гадас” шиг яг нэг янзаараа байгаа. Өөрийгөө том гээд бодчихсон улстөрчид ирдэг, буцдаг. Тэр надад огт хамаагүй. Миний зарчимд нийцвэл би хамтарч ажилладаг. Харин зарчмаас гадна байвал шүүмжилж, засаж залруулах гэж хичээдэг.
-Та ярилцлагынхаа төгсгөлд юу хэлмээр байна вэ?
-АТГ-ын та бүхэн ялгавартай битгий хандаач ээ. Намайг бүгдийг нь шалга. Гэхдээ У.Хүрэлсүхийн “Тэрбум мод”-ны луйврыг нь шалгаач. Энэ нэрээр уул уурхайн компаниудаас түүний тойрон хүрээлэгчид санхүү босгож байна гэж би ойлгож байна. Ковид, утааны тэр их наядаар хэмжигдэх мөнгө хаашаа оров. Энэ бол ард түмний цус, нулимсаар бүтсэн мөнгө. Энэ бүхнийг АТГ шалгах хэрэгтэй.
-Та гомдол гаргасан уу?
-Би үүнийгээ хэвлэл мэдээллээр хэлсэн. Одоо удахгүй гомдол гаргана. АТГ адилхан шалгах байх гэж итгэж байгаа. Бурхан тэнгэрийн өмнө бид хоёр адилхан шүүлгэнэ. Надад үнэн, тэр хүнд АТГ байна.
Зочин · 1 цагийн өмнө
SAWI80955877
Бат · 2 цагийн өмнө
Ард түмний хүсэл бол параламентаа 2 танхимтай болгож төрөө хянахгүй бол улс хөгжихгүйнээ төрд гарсан эрхмүүдийг буруутгах аргагүй хөрс нь бохирдсон болохоор бохир хөрснөөс хогийн ургамал л ургана Эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох
Зочин · 3 цагийн өмнө
NAS TOOXGUI SEXSEER80955877
Зочин · 3 цагийн өмнө
SAWN80955877
Зочин · 3 цагийн өмнө
Манайд дарангуйлагч байхгүй.Бүү солиор
Зочин · 3 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 4 цагийн өмнө
SADARTLA SHAAN SEXSDN80955877VABALDI
Зочин · 4 цагийн өмнө
МУУСАЙН ЛАЛРУУДАД АВЛИГА АВААГҮЙ АЛБАН ТУШААЛТАН ГЭЖ ОДОО ЦАГТ НЭГ Ч БАЙХГҮЙ ШҮҮ
Зочин · 4 цагийн өмнө
UILCHLGE TSAGN XUSSEN SEKSY BAIRLALAAR80955877
Зочин · 4 цагийн өмнө
SEKSEER TOGLO SEKSY BOOL BOLN ALNI SEKSDEX80955877
Зочин · 4 цагийн өмнө
SEKSEER TSENGI BOOW LAW XOXN MERGJLN SEXSY VANXANI SEKSYGEER