АТГ-аас  өнгөрсөн лхагва гарагт /2025.09.10/ МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын албан өрөө болон гэрт нь  нэгжлэг хийж, улмаар түүнийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ. 

Тэгвэл тус хэргийн талаар АТГ-аас өнөөдөр /2025.09.15/ мэдээлэл өгчээ.

АТГ-ын ХМОНХ ажилтан Б.Билигт: Ц.Члуунзагдыг хахууль авсан, хууль бусаар гэрээ байгуулсан хэргээр цагдан хорьсон. Нэгжлэгийн явцад "Админерал" компанийн гүйцэтгэх захирал агсан Х-ийн гарын үсэгтэй дардас олдсон. Үүнийг хууль бусаар ашигласан байж болзошгүй гэж мэдээлэл өгсөн. 

Хэргийг өнгөрсөн 1-р сард нээж шалгаж эхэлсэн бөгөөд “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа нас барсан, БНХАУ-ын иргэн Х.Хасбаатарын ар гэрээс гомдол гаргасны дагуу АТГ-аас нэгжлэг зохион байгуулсан.

Нэгжлэг хийх үед БНХАУ-ын иргэн Х.Хасбаатарын гарын үсэгтэй дардас олдсон бөгөөд уг дардасыг хууль бусаар ашиглаж байсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Тиймээс Ц.Чулуунзагд нарын цагдан хориог 30 хоногоор сунгажээ.