Гадаад үг, оноосон нэрийг кириллээр хөрвүүлэх асуудлыг журамлах шаардлагатай байна
3 цагийн өмнө
Монгол хэлнээ гадаад хэлийг алдаатай буулгах нь нийгмийн харилцааны олон талын асуудал үүсгэж байна
Даяаршлын эрин үед англи хэл дэлхий нийтийн харилцаа, шинжлэх ухаан, боловсрол, мэдээлэл технологийн гол хэрэглээний хэл болж байна. Үүнтэй уялдан шинжлэх ухаан, технологи, мэдээлэл харилцаа, соёл урлаг, спортын салбарт англи хэлнээс монгол хэлэнд орж буй дүйцэлгүй олон үг, нэр томьёо болон оноосон нэрийг кириллээр зөв, нэгдмэл зарчмаар буулгах нь нийгмийн харилцаа, монгол хэлний үгийн сангийн зохистой хэрэглээ, бичгийн соёлд чухал асуудал юм.
Гэтэл өнөөдөр англи төдийгүй бусад хэлний гадаад үг, нэр томьёо, оноосон нэрийг монгол хэлнээ буулгах тогтсон дүрэм, стандарт байхгүйгээс нэг гадаад үгийг олон янзаар бичиж, үүнээс үүдэн нийгмийн харилцааны олон асуудал үүсэж байна. Иймд Монгол Улсын гадаад харилцааны яам, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монцамэ агентлаг, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, ШУТИС, MNB телевиз, орчуулагч, хэлмэрчдийн мэргэшлийн үнэлгээний төв хамтран "Гадаад үг, оноосон нэрийг кириллээр хөрвүүлэх асуудалд” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн нээлтийн үеэр Ардын багш Ц.Өнөрбаян “Бид оросын цагаан толгойн үсгээр дамжуулан кирилл бичгийг авсан. Тиймээс улс орнуудын нэрийг бичихдээ орос хэлэнд хэрхэн тэмдэглэж байгааг гол төлөв харж ирсэн билээ. Гэтэл зарим үг, нэршлийг орос хэлнээс шууд дамжуулан галиглахад тохиромжгүй, цаад үндэсний нэртэй тохирохгүй байх асуудал тулгардаг. Нөгөө талаас латин цагаан толгойн үсэгтэй англи хэлний хэрэглээ бидний дунд харьцангуй хэвшиж байна. Гэвч англи хэлнээс эх хэл рүүгээ алдаатай буулгадаг” хэмээн асуудлыг дурдсан юм.
Гадаад үгийг хөрвүүлэх монгол хэлний авиа зүйн онцлогт тохирсон тогтолцоотой дүрэм боловсруулах хэрэгтэй
Энэхүү хэлэлцүүлгээр хятад, англи, франц, япон, солонгос хэлний судлаачид тухайн хэлний үгийг монгол хэлнээ хөрвүүлэх асуудлаар илтгэл хэлэлцүүлж, санал шийдэл дэвшүүлсэн юм. Тухайлбал, Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, ЭШТА М.Мөнхцэцэг “Эрх зүйн зохицуулалт, хяналт байхгүй байдлаас хувилбар бичлэг бий болж байна. Хэл зохиолын хүрээлэнгээс найман мянга орчим гадаад үгийг цуглуулсан. Энэхүү сан дээрээ үндэслэн гадаад үгийн чиглэлээр хэд хэдэн эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн. Гадаад хэлнээс орж буй үг, оноосон нэрийг кириллээр зөв хөрвүүлэх асуудал бол хэлний бодлогын нэг чухал хэсэг юм” гээд дараах шийдлийг дэвшүүллээ. Үүнд, Монгол хэлний үгийн санд орж ирсэн гадаад үгийг түүвэрлэн сан бүрдүүлэх, санд тулгуурлан гадаад үгийн хэрэглээ, хувилбар бичлэг, тухайн үгийн гарал, авиа зүйн талаар судлахаас гадна олон улсын сайн туршлагаас суралцах, монгол хэлний авиа зүйн онцлогт тохирсон тогтолцоотой дүрэм боловсруулах, журамласан дүрмийн дагуу гадаад үгийг журамласан толь бичигт зохиох, журамласан дүрэм бүхий толь бичгийг стандартчилан олон нийтэд мөрдүүлэх гэсэн шийдэл багтах юм.
ЭХ сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 8 минутын өмнө
BOOW XXN DOLOON80955877
Зочин · 2 цагийн өмнө
SEXSEER UILCHLI80955877