Аюулгүйн сүлжээ буюу "E-police"-г эцэг эхийн оролцоотойгоор бий болгоно
2 цагийн өмнө
Боловсролын сайд П.Наранбаяр Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслөө Засгийн Газарт өнөөдөр танилцуулсан ба өргөн барих бэлтгэл ажлыг хангах үүргийг өгөөд байгаа юм байна.

1,128 хүүхдийн дунд хийсэн судалгаагаар хүүхдүүдийн 76 хувь нь өдөрт дунджаар 2-4 цаг, 4 болон түүнээс дээш цагийг нийгмийн сүлжээнд өнгөрүүлдэг гэх үр дүн гарчээ. Түүнчлэн хувийн мэдээллийг нийтэд тараах, садар самуун сурталчилсан зэрэгт өртөж байсан нь өндөр хувьтай гарсан байна. Түүнчлэн 10-18 насны хүүхдүүдийн интернэт хэрэглээний цаг болон агуулгад эцэг, эхийн хяналт сул байна гэж дүгнэжээ.
Тус хууль нь таван бүлэг 44 заалттай аж. Хуульд 16 нас хүртэлх насны хязгаартай нийгмийн сүлжээ,түүний үйлчилгээ эрхлэгчийг хэрэглэгчийн насыг иргэний үнэмлэх зэргээр шууд баталгаажуулах технологийг ашиглахыг заасан байна. Баталгаажуулсныхаа дараа хувь хүний мэдээллийг даруй устгахыг заасан байна.
Мөн эцэг, эх болон хүүхэд торгуулийн шийтгэл хүлээхгүй харин үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээд Зөрчлийн хуулиараа торгуулахыг заажээ.
Үргэлжлүүлэн тэрбээр гурван жилийн өмнө 33 сургуульд үнэлгээ хийсэн Аюулгүй сургууль аргачлалын үнэлгээний тайланг танилцууллаа.
Уг үнэлгээгээр суралцагчдын 79 хувь нь дээрэлхэлтэд байдаг ч 33 хувь нь сургууль хамгаалдаггүй гэж хариулсан байна. Иймд итгэлцэлгүй орчинд ямар ч ажил хийгээд нэмэр байхгүй гэдгийг тэрбээр онцлов.
Цаашид сургуулийн соёлыг бүрдүүлэхэд хамгийн их анхаарах ёстой гэж үзэж байгаа бөгөөд саяхан болсон хэргүүдтэй холбоотойгоор дээрэлхэлтэй холбоотой нэр дурдагдсан сургуулиудыг судлуулж байгаа аж. Мөн арга хэмжээ авна гэв.
Мөн аюулгүйн сүлжээг үүсгэхээр төлөвлөж байгаа ба энэ нь сургууль дотор, сургуулийн гадаад болон гэр бүлийн орчинд бүрэн хэрэгждэг байхад анхаарах аж. Тодруулбал "E-police"-г эцэг эхийн оролцоотойгоор бий болгох юм байна. Боловсролын яамнаас сургуулийн зөв соёл бүрдэж түүнийг багш нар нь ойлгон хэрэгжүүлж эхэлсэн үед дээрэлхэлт эрс багасаж байхгүй болно гэсэн бодлоготой ажиллаж байгаа аж.







Зочин · 38 минутын өмнө
ANUSDX AL SEKSYN VANAGN NZ AMRAG BOLI SADARTLA SHAALTSX 80955877
Зочин · 39 минутын өмнө
SEXSY VANXANDI80955877BIEE UNELLEED