Хөгжлийн банкны хэрэг: УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов
1 цагийн өмнө

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд "Хөгжлийн банкны" гэх тодотголтой 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж шийдвэрээ танилцууллаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ. Ингэснээр Н.Алтанхуягт холбогдох хэргийг гурван удаа цагаатгасан ч тухайн шийдвэрийг дахин хүчингүй болгож байна.
Н.Алтанхуяг нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдээд буй. Харин хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор О.Алтангэрэл нарын АН-ын гишүүд мэдээлэл хийж "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр мэдэгдсэнтэй нь холбоотойгоор эрх баригч намын улс төрийн зорилгоор дахин шүүж буйг эсэргүүцэж байна" гэсэн байдаг.







Бат инженер · 13 секундын өмнө
МАН-ын шүүх юм чинь тэгэлгүй яахав дээ. 14 тэрбум төг-өөр казинодсон улсаа яалаа Ичихгүй юм уу даа.
Зочин · 1 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh