МИК болон Худалдаа хөгжлийн банк хөнгөлөлттэй зээл олгоод байна уу дарамтладаг зээл олгоод байна уу
2014/07/20
Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд орон сууцжуулах хөтөлбөрийн сургаар олон хүн үүнд хамрагдахыг хүсэх болсон.
Төрийн засгийн хөнгөлттэй хөтөлбөрт хамрагдан өрхийн ахуй амьдралаа дээшлүүлэх гэсэн иргэд ч үүнд сайшаалттай байсан билээ. Тэгвэл энэхүү зээлийн олголт зарим нэг хүнд дарамт шахалт болоод ч байгаа мэт санагдах боллоо.
Учир юу гэвээс хамаг байдгаа шавхан өөрийн гэсэн орон байртай болсон өрхүүдээс дахин зөрүү төлбөр гэх зүйл шаардан дарамтанд оруулж байгаа сурагтай.
Үүний нэг жишээ болох Худалдаа хөгжлийн банкны үйлчлүүлэгчид тохиожээ. Болсон явдлыг сийрүүлбэл, тус банкны үйлчилүүлэгч гэр бүл 8 хувийн зээлд хамрагдахаар эцгийнхээ байрыг барьцаанд тавин тусдаа байр авсан байна. Банкнаас тавьсан бүх шаардлагыг биелүүлэн зээлийн материалаа бүрдүүлэн банкнаас зээл олгох хугацааг хүлээж байсан бөгөөд өнгөрсөн оны 12 дугаар сард тэдэнд Худалдаа хөгжлийн банкнаас зээл олгохыг зөвшөөрөн тэд ийнхүү гал голомтоо тусгаарлан өрх тусгаарлах завшаан тохиожээ.
Гэтэл энэ бүх явдал өнгөрсөнөөс бүхэл бүтэн 7 сар өнгөрсний дараа банкнаас ярин зээлийн барьцаанд байгаа байрны үнэлгээ МИК буюу Монголын Ипотекийн Корпорациас тавьсан зээл олгох журмын шаардлагад хүрэхгүй байна. Тиймээс нэмж 5 сая төгрөгийн зээлийн төлбөртөө урьдчилж хийнэ үү. Эс бөгөөс таны зээл 8 хувийн хөнгөлөлттэй зээлээс хасагдан өндөр хүүтэй зээл рүү шилжинэ хэмээн мэдэгджээ.
Үнэн хэрэгтээ байранд орохын тулд тухайн байрны зөрүүг хувиасаа гарган төлж өөр бусад багагүй зардал гарсан гэp бүлийн хувьд энэ төлбөр амьжиргааг улам доройтуулах шийдвэр болжээ. Зээлийн төлбөр өндөрөөр төлдөг дээрээс нь дахин мөнгө нэхэмжлэх эрхгүй бөгөөд тухайн үеийн гэрээндээ нэмэлтээр мөнгөн төлбөр хийнэ гэх мэт заалт ч байхгүй билээ.
Зээлийн олголтыг оны өмнө гарсан мөртлөө МИК-ийн гаргасан 2 дугаар сард гаргасан гэх журмын дагуу төлбөрийн нөхцөл өөрчлөгдсөн хэмээн банкнаас мөнгө нэхэмжлэх ёстой юу ...
Түүнчлэн МИК гаргасан шаардлага журмаа банкнуудад тодорхой мэдээллээгүй улмаас ийм алдаа гарсан хэмээн банкны ажилтнууд мэдэгдсэн байна.
Энэ мэт банк болон МИК-ийн хоорондын үл ойлголцол дунд хэрэглэгч хохирох ёстой юу. Хэрэв зөрүү төлбөр авах болон барьцааны хөрөнгийн үнэлгээг буруу хиийсэн гэх мэт шалтгаанаар банк үйлчлүүлэгчээ хохироох эрхтэй юу. Анх зээл олгохдоо л энэ мэт зүйлийн талаар дурьдаагүй мөртлөө эцэс сүүлд нь ийм байдлаар мөнгө нэхэмжлээд байвал энэ чинь харин ХӨНГӨЛӨЛТТЭЙ бус ДАРАМТЛАГЧ зээл болох бус уу .....
Энэ гомдлын талаар зөвөлгөө мэдээлэл авахаар утсаар МИК-д хандсан боловч энгийн үйлчлүүлэгчтэй бид харилцдаггүй, манайх харилцагч байгууллага биш бид банктай л харилцана хэмээн мэдэгдсэн юм.
Харин Худалдаа хөгжлийн банкны зээл хариуцсан ажилтан МИК-ийн тавьсан шаардлагын дагуу зөрүү нэхэмжилж байна гэсэн бүрхэг хариултаар ам таглаж байжээ.
Одоо харин хөнгөлөлттэй зээлд хамрагдсан гэх үйлчлүүлэгч нь хөнгөлөлт бус дарамт эдлэн ийнхүү явж байна . Энэ төлбөрийг төлбөл зээлийн үлдсэн 20 жилийн хугацаанд нь дахин өөр журам гарч дахин зөрүү төлбөр нэхэхгүй гэсэн баталгаа ч алга даа . Хэрэв ингэж дарамтлах бол гэрээ хэлэлцээр хийсэн байж анхнаасаа зээлээ олгоод хэрэг байна уу даа ...
А.Баярмаа
Зочин · 2014/08/15
Turiin bank oron suutsnii zeeltei geed tsalingiin zeel uguugui harin uur banknaas nuhriinhee ner deer tsalingiin zeel avsan. Zeel avaad hugatsaa neg ch hotrooj baigaagui. Turiin bank heden udur yvuulchihaad umnu ni avch bsan zeeliin tulultiin huulga yvuulj avchruulchihaad ugch chadahgui gesen. Humuust tuslahiin tuluu setgeltei bh heregtei shuu dee. Ajlaasaa garchihval zeelee tulj chadahgui gej zahirliigaa helsen geed butsaasan. Setgelgui humuustei gazar ajil yvah yy
Зочин · 2014/07/22
Гэрээ бол гэрээ ш дээ. Тийм заалт байхгүй л бол гүйцээ, дарамтанд ороод байх ********длагагүй.Амаар нь байгаад байх ********длагагүй, болохгүй бол шүүхээр шүүхдээд ав гэхгүй юу.
Зочин · 2014/07/22
Зочин · 2014/07/22
Иймэрхүү явдал надад бас тохиолдоод байна. Би зээл аваад жил болж байна. Өдийг хүртэл зээлээ цаг хугацаанд нь төлөөд явж байна. Тэгсэн чинь саяхан банкнаас ута******ад таны зээл МИК -рүү шилжиж байгаа та нэмж хүү төлнө гэсэн . Яагаад нэмж хүү төлөх боловоо гэхээр бид мэдэхгүй төвөөс асууж өгөе гэх юм. Одоо хариу хэлэхийг нь хүлээгээд л байж байна. 8%-ийн зээлийг МИК -рүү шилжүүлэх нь зөв байх. тэгж байж банкууд эргэлтийн хөрөнгөө гүйлгээнд оруулах бх. Тэгэхдээ энэ шинэ журамынхаа талаар зээл авсан хүмүүстээ ойлгомжтой тайлбарлаж өгч болдоггүй ю******. Банкныхан өөрсдөө сайн учрыг нь олдоггүй ю****** хаа****** юм нэг л их загнах гэсэн хүмүүс байх юм. Манай банк зээл олгоогүй бол яаж байр авах байсан юм ч гэх шиг . Бид зээл авч байж тэр хүн ажилтай хоол ундтай байгаа гэдгээ ойлгодоггүй юм байх даа . Тэгэхээр хүн болгон дор бүрнээ ажлаа сайн хийгээд хоорондоо ажлын уялдаа холбоогоо сайжруулаад хийсэн ажилдаа эзэн болоод байвал ингэж стрессэнд орж насаа богиносгоод байхгүй ш тээ. Гол нь наад гаргасан шийдвэр журам мэдээлэлээ сайн мэдээлээчээ. Тэгвэл банкин дээр болж байгаа хэрүүл маргаан багасана шүү дээ. 2 дугаарт МИК , банк 2-ын хоорондын үл ойлголцол үйлчүүлэгч бидэнд дарамт болж ирээд байна. Би лав ойлгохгүй байна. Буцаан төлөлтөө харж байхад эхний хэдэн жил үндсэн зээлээ маш бага , хүүг маш ихээр төлж байгаа. Бараг 25х75-ийн харьцаатай төлж байгаа . Ингэж их хүү авч байж банк өөрийн гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч эрсдэлээ өөрсдөө үүрч болдоггүй юм уу . Тэртэй тэргүй энэ зээл чинь банкны хяналтаас гарч МИК-ийн мэдэлд очиж байгаа биз дээ. МИК -рүү шилжүүлэхдээ гэрээг шинээр хийж үндсэн зээлээс хасалт хийж бичсэн байсан. Хасалтаа ч зөв хийж чадахгүй эсвэл албаар алддаг юм болов уу. Тэгвэл ч хуулийн зүйл ангиар бол луйвар болоод хувирчихна. Ингээд нэмэлт хүү төлнө гэхээр банкныханд нэг л итгэл алдраад байх юм. Уг нь банк үйлчлүүлэгчдийн итгэл дээр тогтдог гэж мөхөс би мунхаглан боддог. Дуустал уншсанд баярлалаа.
Зочин · 2014/07/22
ediin zasagch gantsaaraa shiidwer gargadaggui yumaaa,,,
Зочин · 2014/07/22
deerh niitleliig bichsen setguulch bolon setgegdel bichsen humuust hadaj helehed ipotekiin zeeliin protsessiig sain oilgoogui baij hiiswer dugnelt hiih hereggui gej helmeer bn,,,bankin deer zeel olgolt hiigdsen n shuud 8 huwiin zeeld ergelt butsaltgui shiljsen gesen ug bish yum,,,bank zeeliin olgoh bolomjtoi esehiig sudlaad zeeliig olgono daraa n dood tal n 6 sar uur deeree boijuulna, uunii daraa alban yosoor mik-d zeeliig shiljuuldeg,,,end mik zeeliig shiljuulj awahdaa uuriin ***lguuraar ***lgaj uzeed ***lguur hangaj bga gej uzwel awna,,ugui bol undur huuruu shiljih bolj bga, unet tsaasnii tuhai huuli shineer batlagdsan bolon oron suutsnii uniin huus bii bolj baigaatai holbootoi mik-iin ***lguuruud anhniihaasaa uurchlugduj nemelt ****rdlaguudiig tawij baigaa...harin banknii zugees uuriin olgoson zeeluudee mik-d ughiig ali boloh ermelzej ajillaj bga,,,bank zeeluudee mik-d ugch chadahgui bn gedeg n bankind ogthon ch ashigtai bus bur asuudal bolj bga uchraas uchraa medehgui humuus amniiha zorgoor bankuudiig shulaach meteer helelgui bodit baidliig sudalj uzeed niitlelee gargasan n deer bolwuu gej setguulchid helmeer bn,,,
Зочин · 2014/07/22
Монголд банк гэж нэг хөгийн газар байнаа.Хүний мөнгийг хадгаламж нэрээр аваад хэн нэгэнд нь зээл гэж өгөөд дундаас хувь унагааж ашиг олж байна.Тэнд ажиллаж байгаа ********нууд кармаанаас нь авах гэж байгаа юм шиг бөөн ярваасан амьсгаанууд тэд болно гэдэг үг бараг хэлэхгүй болохгүй л гэнэ.Ажил хийдэг үү? нийгэмийн даатгал төлдөг үү ?өдөрт хэдэн ₮ гэр бүлдээ зарцуулдаг бэ? хагас сайн бүтэн сайн өдөр баяраар хир их мөнгө зарцуулдаг бэ ?буцааж яаж төлөх бэ?
Зочин · 2014/07/21
Баярлалааhttp://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/
Зочин · 2014/07/21
Зочин · 2014/07/21
ugaasaa bank buruu aldaatai ajillasan um bish uu
Зочин · 2014/07/21
hudaldaaa ***jliin bank buzar shulaach ddeer ni hamgiin ondor huutei, tiim bj yamar atsaaraa hudaldaa ***jliig demjigch bh we dee. ****aasai bilee
Зочин · 2014/07/21
МИК -д ажлаа сайн мэддэггүй ,эдийн засгийн мэдлэг дулимаг хүмүүс ажилладагаас болж иргэдийг банкныхны хараат байдалд оруулж байгаа байхгүй юу даа
Зочин · 2014/07/21
харин тийм ээ
ded · 2014/07/21
сайн ажил
Зочин · 2014/07/21
Зочин · 2014/07/21
ediin zasagch ni anhnaasaa sudalgaagaa buruu hiisnees bilj irged hetsuu baidald orj bn