Чингис хаан банкнаас нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт 103.57 тэрбум төгрөгийг барагдуулахаас 18.6 тэрбумыг төлжээ
7 цагийн өмнө
Чингис хаан банканд байршуулж алдсан мөнгөнөөс 18.6 тэрбум төгрөгийг төлүүлсэн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал Чингис хаан банкнаас нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт 101.7 тэрбум төгрөгийг 1.8 тэрбум төгрөгийн хүүгийн орлогын хамт нийт 103.57 тэрбум төгрөгийг барагдуулах шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 18.6 тэрбум төгрөгийг төлүүлэх арга хэмжээ аваад байгаа юм байна.
Үүнээс 11.1 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгөөр, 7.5 тэрбум төгрөгийн 11 ширхэг үл хөдлөх хөрөнгө хүлээн авсан бөгөөд хөрөнгийг худалдан борлуулахаар нээлттэй дуудлагын худалдаа зохион байгуулах ажлыг хийж байгаа аж.
Нийгмийн даатгалын байгууллага 2025 онд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрүүдийн дагуу 7.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 11 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт тооцон, мөнгөн хөрөнгөөр 2.7 тэрбум төгрөг шилжүүлснээр нийт 10.2 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдаж Чингис хаан банкны нийгмийн даатгалын санд төлөх өр төлбөр 85.0 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас нийгмийн даатгалын сангийн авлагыг барагдуулахаар шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд Чингис хаан банкны өр төлбөрийг барагдуулах, хөрөнгө илрүүлэхээр Улсын ерөнхий Прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, мэргэжлийн хууль эрх зүй, өмгөөллийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа гэв.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 75 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, Чингис хаан банкны өр төлбөрийн үлдэгдлийг барагдуулах чиглэлээр холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж.








Зочин · 6 цагийн өмнө
SHAALTSI XUCHINDEX ERD XUSLEER 80855877VANXANDI AL SEKSDEED
Зочин · 6 цагийн өмнө
SAWN BIEE UNELELN 80855877 BOOW XXN BOOWN.DOLOOJ XOXMOOR SADARTLA SHAALTSAU