Ирэх оноос зарим бондын хугацаа дуусна, төлөх нийт өр 39,612 сая ам.долларт хүрчээ
17 минутын өмнө

Ирэх 2026 онд Монгол Улсын Засгийн газар олон улсын санхүүгийн захаас босгосон бондын хугацаа дуусна. Тухайлбал,“Номад” буюу “Нүүдэлчин” бондын эргэн төлөгдөх хугацаа болж байгаа юм.
2025 оны 2 дугаар улирлын гүйцэтгэлээр Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 39,612 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 13%-иар буюу 4,475 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Үүнд, Засгийн газрын гадаад өр 824 сая ам.доллароор нэмэгдэж 8,837 сая ам.долларт хүрсэн бол Төв банкны гадаад өр 455 сая ам.доллароор өсөж 1,567 сая ам.доллар болжээ. Харин банкууд, бусад секторууд болон хөрөнгө оруулагчдаас авсан зээлийн нийт өр төлбөрийн хэмжээ өмнөх улирлаас 3,196 сая ам.доллароор өсөж, 29,208 сая ам.долларт хүрчээ.

Банкны секторын гадаад өрийн үлдэгдэл 2025 оны 2 дугаар улирлын эцэст 3,146 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 1,317 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Гадаад өрийн бүтцийн хувьд 62%-ийг урт хугацаат зээл, 29%- ийг бонд болон өрийн бичиг, 5%-ийг эдийн засгийн харьяат бус этгээдийн эзэмшдэг харилцах, хадгаламжийн дансны эх үүсвэр, үлдсэн 4%-ийг богино хугацаат зээлийн өглөг тус тус бүрдүүлж байна. Банкуудын урт хугацаат зээлийн үлдэгдэл 1,966 сая ам.доллар, богино хугацаат зээлийн үлдэгдэл 115 сая ам.долларт хүрсэн байна.
Түүнчлэн Нийслэлийн бондууд болон бусад төлбөрүүдийн хугацаа тулсан байгаа аж. Иймд ирэх 2026 онд төсвийн орлого тасарвал маш хүндхэн байдалтай болох юм. Манай улс сүүлийн жилүүдэд өрийг өрөөр, бондыг бондоор нь төлсөөр аалзны тор шиг болсон гэхэд болно.







Зочин · 5 минутын өмнө
BOOB LAW GOE XXN DOLOOJ VANAGLI BOOB XOXI80955877
Зочин · 5 минутын өмнө
VANXANI BIEE UNELLEED80955877TSAG SADARLAAD TACHAANGUI SEKSY