Өргөдлийн байнгын хороо тэтгэврийн зээлийн асуудлыг хэлэлцэнэ
9 минутын өмнө

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас тэтгэврийн зээлийн асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгчид хандсан асуулгын хариуг өнөөдөр /2025.12.02/ Өргөдлийн байнгын хороо хэлэлцэх юм.
"Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хүрээнд дараах асуултыг танд тавьж байна. Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд ахмадуудын зүгээс ирүүлсэн санал, хүсэлтийг үндэслэн мөн арилжааны банкууд тэтгэврийн зээлийн хүүг нэмэгдүүлж, зээл олгох хугацааг 6, 12, 18 сарын хугацаатайгаар хязгаарлалт тогтоон олгож байгаа нь ахмад настнуудад хүндрэл үүсгэж байгаатай холбогдуулан дараах асуултыг тавьж байна.
- Тэтгэврийн зээлийн хүүг нэмсэн үндэслэл, шалтгаан;
- Тэтгэврийн зээлийн хугацааг хязгаарлах шийдвэрийг анх гаргасан шалтгаан, үндэслэл, 36 сараар олгох боломжийн талаар;
- Монголбанкнаас тэтгэврийн зээлийн эрсдэлээр жигнэсэн активын хувь хэмжээг 150 хувь буюу хамгийн өндөр эрсдэлтэй гэж тооцох болсон шалтгаан, үндэслэл, ердийн зээлтэй адилтган тооцох эсхүл бууруулах боломжийн талаар;
- Арилжааны банкуудад зээл олгоход шаардагдах эх үүсвэрийг хүүгүй, эсвэл бага хүүтэй олгох, мөн заавал байлгах нөөцийн тооцооллоос хасах замаар зээлийн хүүг бууруулах, хугацааг нэмэх боломжтой эсэх талаар;
- Ахмадуудад олгох бусад зээлийн бүтээгдэхүүнийг (орон сууцны, төслийн, эмчилгээ, сувилгаа, эрүүл мэндийн үйлчилгээний зориулалттай зээл, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих гэх мэт) бий болгох талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар.
Асуултын хариуг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан хугацаанд бичгээр ирүүлнэ үү" гэжээ. Түүнчлэн Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар,
- Иргэдээс ирүүлсэн өргөдлийн талаар /Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэнээс ирүүлсэн өргөдлийн тухай/
- Өргөдлийн байнгын хороонд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээлэл сонсох аж.







Зочин · 1 минутын өмнө
ANUSN80955877BOOBN XXN BOOW DOLOOJ80955877
Зочин · 2 минутын өмнө
SEXSDN80955877