Улаанбаатар метро төсөл хэрэгжсэнээр нэг чиглэлд цагт 17 мянга гаруй зорчигч тээвэрлэнэ
1 цагийн өмнө

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хоёрдугаар шатны тендерийн бэлтгэл ажил үргэлжилж буй.
Төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч БНСУ-ын “Духуа Инженеринг” болон холбогдох мэргэжлийн баг хамтран шаардлага, стандарт, техникийн шийдлүүдийг нарийвчлан тодорхойлж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бэлтгэл ажлыг хангаж байгаа гэв.
Энэ шатны тендерийг EPC+F буюу гүйцэтгэгч компанид инженерийн зураг төсөл, тоног төхөөрөмжийн худалдан авалт, барилга угсралтын бүх ажлыг цогцоор нь хариуцуулахын зэрэгцээ төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг бүрдүүлэх үүрэг хүлээлгэх нөхцөлөөр зарлах юм.
Төслийн эхний шатны тендерийг 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр нээсэн бөгөөд нийт зургаан улсын 27 аж ахуй нэгж, байгууллага материал ирүүлсэн.
Улаанбаатар метро төсөл хэрэгжиж оргил ачааллын үед нэг чиглэлд цагт 17 мянга гаруй зорчигч тээвэрлэх хүчин чадал бүрдсэнээр авто замын ачаалал 10 хувиар буурч, нийтийн тээврийн дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ. Ингэснээр автомашинаар зорчиход 142 минут зарцуулдаг зайг метрогоор 32 минутад туулах боломжтой болох юм.
Метроны өртөө орчмын үйлчилгээний бүсүүд хөгжиж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шинэ боломж бүрдэхийн зэрэгцээ төслийн барилга угсралтын үеэр 700 гаруй, ашиглалтад орсны дараа 745 байнгын ажлын байр шинээр бий болно. Түүнчлэн жил бүр 213.6 тонн нүүрстөрөгчийн давхар исэл, 400 тонн азотын исэл буурах урьдчилсан судалгаа гараад байгааг нийслэлийн хэвлэлээс мэдээллээ.







Зочин · 1 цагийн өмнө
DYYDLGN SEXSDEX80955877MASSAJLI80955877BOOB LAW DYRAAR XXI BOOW DOLOOJ