Булганы Хишиг-Өндөр суманд боом өвчин гарчээ. Голомтод хоёр өрх, 2010 мал байгаа аж. Боомоор нэг хүн өвчилсөн, үхсэн мал 9, өвчилсөн 9 хорио цээр тогтоон, малын сэг зэмийг устган ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ.

Боом өвчнөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой Улсын ерөнхий байцаагчийн албан даалгавар гаргасан байна. Өнөөдрийн байдлаар Завханы Дөрвөлжин, Говь-Алтайн Хөхморьт, ХУД, Булганы Хишиг-Өндөр суманд гарсан боом өвчний голомтод 21 өрх, 13528 мал байна. Нийт 80 мал үхсэн. 3 хүн, 15 мал өвчилжээ.

Х.Даваа