Хот хоорондын автобусанд мэндэлсэн охинд 18 нас хүртэл нь орон нутгийн бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчих эрх бэлэглэв
23 цагийн өмнө

Улаангом-Улаанбаатар чиглэлийн автобусанд 2026 оны нэгдүгээр сарын 7-ны шөнийн 01.11 цагт 29 настай эх амаржиж, 3.200 гр охинтой болжээ.
Тус автобус 44 зорчигчтой явсан бөгөөд нярайг жолооч болон зорчигч нар хамтран эх барьж авсан байна. Автобусны жолооч эх, нярайг ойролцоох Завхан аймгийн Их-Уул сумын эмнэлэгт хүргэсэн бөгөөд эх, хүүхдийн бие сайн байна гэжээ.
Эсэн мэнд амаржсан ээж, охин хоёрт Авто тээврийн үндэсний төвөөс баяр хүргэж, охиныг 18 нас хүртэл хүссэн үедээ орон нутгийн бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчих эрх бэлэглэсэн байна.







Зочин · 3 цагийн өмнө
SXSY TANILTSI80955877
Зочин · 22 цагийн өмнө
BIEE UNELLEED ANUSDX VANXANDI BOOW XXN BOOW DOLOOJ80955877