Б.Мөнхболор АН-ын генсекээр сонгогдож магадгүй
2 цагийн өмнө

АН-ын томоохон фракцуудын хурал уулзалтаар намын генсекээр АН-ын ҮБХ-ны гишүүн, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөр тооцооны систем нэвтрүүлсэн “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Мөнхболор, АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн, ҮБХ-ны гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх М.Чимэддорж хоёрын нэр нэлээд яригдсан байна.
Тэд ч “…Өрсөлдөнө” гэж мэдэгдсэн бололтой гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллээр гарсан. Энэ үнэн бололтой байна. Намын генсект хүчтэй яригдаж байсан С.Баярцогт Ерөнхийлөгчийн сонгуульд “явах” саналтай байгаа учир энэ удаа өрсөлдөөнөөс нэрээ татаж магадгүй гэж тааж байна. Улс төрийн “хар” намтаргүй залуучуудаасаа намын генсект тавих нь АН-ын цаашдын үйл хэрэгт тустай гэж тус намынхан ярьж байна.
Элдэв худал гүтгэлэгт гөрдөгдсөн хүмүүсийг намын генсекээр тавих нь цаашдын ажилд саадтай гэж үзэж байгаа бололтой. АН-аас гүтгэгдээгүй хүн гэж бараг байхгүй дээ. Яригдаж байгаа Б.Мөнхболор нь яг дунд насны эр бөгөөд залуу үе, ахмад үеийн холбоос болж чадна гэгддэг юм.
Ө.Тулга
ӨДРИЙН СОНИН






