Н.Алтанхуяг: Хэл ам хийлээ гээд засгийн хуралдааныг хөвсгөлд хуралдуулахаа болихгүй
2014/07/29
- ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ САРЫН 31-НД ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИХ-УУЛ СУМАНД ХУРАЛДАНА-
Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг Хөвсгөлд хийх болсон талаар өнгөрсөн долоо хоногт хэрүүл хэлцэл шахуу зүйл болсон. Гэхдээ энэ бол цахим ертөнцөд үүссэн хэл ам. Хэл ам ч гэж дээ хөдөө хуралдах шийдвэр гаргасан Засгийн газрын тэргүүнийг ажлын албаныхантай нь нийлүүлээд баахан муулсан хэрэг. Эдийн засаг нь уналттай, дээрээс нь юань, доллар гэх ард иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг валютынх нь ханш өмнө байгаагүйгээр өсчихөөд байгаа энэ үед хаа хаанаа бүсээ чангалах учиртай байтал бодлого гаргагчид шаардлагагүй ажилд төсөв хөрөнгөө үрэхийг юман чинээ бодохгүй байгаа нь асуудал дагуулсан хэрэг. Ийнхүү олны хэл ам эрчээ авахтай зэрэгцэн зарим сайд “Хөвсгөлд хуралдахаа больсон. Засгийн газрын ээлжит хуралдаан нийслэл хотод болно” гэх мэдээллийг өгч, асуудал намжаад байв. Гэтэл энэ нь сайд нарын гал унтраах арга байжээ. Нэг үгээр бол, тэдний өгсөн мэдээлэл ташаа бөгөөд энэ сарын 31-нд болох Засгийн газрын хуралдааныг Хөвсгөл аймгийн Их-Уул суманд хийхээр товлоод байгаа нь үнэн ажээ. Тэр ч бүү хэл, сайд нар болон уг хуралдаанд багтах ажлын хэсгийнхэн энэ сарын 30-нд Хөвсгөл аймгийг зорихоор тогтсоноос гадна төсөв тооцоогоо ч хэдийнэ гаргажээ. Энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэхдээ “Биднийг хөдөө очиж амрах нь гэсэн яриа гарсан. Тийм зүйл байхгүй ээ, дандаа юм завхруулж гуйвуулж байдаг хүмүүсийн ажил л даа. Тэгж хэллээ гээд Засгийн газар хөдөө хуралдахаа болихгүй. Бид энэ сарын 31-нд Хөвсгөлд хуралдана. Яагаад тийшээ явж хуралдах гээд байна гэхээр Хөвсгөлийн замыг барьж дуусгалгүй их олон жил болж байгаа. Өнгөрсөн жил ашиглалтад өгнө гэсэн ч чадаагүй. Энэ замын ажилтай танилцмаар байна” хэмээн өнгөрсөн баасан гаригт болсон “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим уулзалтын үеэр мэдэгдсэн байна. Түүнчлэн түүний энэхүү яриаг баталж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг “Хөвсгөлд хуралдах баг нэг хоногийн өмнө тус аймгийг зорино” хэмээжээ. Тэгэхээр Засгийн газрын хуралдаан Хөвсгөлд хуралдах нь тодорхой боллоо. Нэгэнт сайд нар хөдөө явж, хуралдах нь тодорхой болсон энэ үед цахим ертөнцөөр олон нийтийн хэл ам хийгээд байсан шалтгааныг эдийн засгийн тооцоололд үндэслэн тайлбарлах гэж оролдъё. Засгийн газрын 17 сайд гүйцэтгэх засаглалын тэргүүн, Хэрэг эрхлэх газрын дарга гээд заавал явах ёстой 19 хүн дээр ажлын албаныхан, тэгээд Ерөнхий сайдын зөвлөхүүд гээд Хөвсгөлийн багт багтах хүн мундахгүй олон нь ойлгомжтой. Цаашлаад сайд нарын хэлсэн үг, гаргасан шийдвэрийг олон нийтэд түгээх шаардлагатай хэвлэлийн багийнхан ч энд багтах нь гарцаагүй. Төрийн түшмэд мэдээж хаа холын 1000 гаруй км газарт дөрвөн дугуйт хөлөглөн газраар явна гэж үгүй. Агаарын хөлгөөр дөрөө жийж таарна. Зуны дэлгэр цаг, жуулчны улирал эхлэхээр агаарын тээврийн зардал тодорхой хэмжээгээр нэмэгддэг. Энэ цаг үед Улаанбаатараас Хөвсгөлийг зорих онгоцны тийз авиа компаниасаа хамаараад хэлбэлзэлтэй байгаа ч дунджаар 200 гаруй мянган төгрөгийн үнэтэй байна. Гэхдээ энэ бол нэг талын зардал, ирэх очихтойгоо нийлээд нэг хүн 500 мянган төгрөгөөр Хөвсгөлийг зориод ирэх нь. Ингээд бодохоор 50 шахам хүний тоотойгоор Хөвсгөлийг зорих Засгийн газрын багийнхан зөвхөн унааныхаа хөлсөнд 25 орчим сая төгрөг зарцуулах нь. Цаашлаад төрийн түшээдийн идэж уух, эрх ямба нийтийнхээс арай өөр. Ядаж л тэдний идэх хоол, уух ундаа биднийхээс арай илүү үнэтэй байдаг нь нууц биш. Хоёр хоногийн турш тэдний идэх уух, эдэлж хэрэглэх зардалд хэчнээн төгрөг зарцуулагдахыг таашгүй. Гэхдээ жирийн иргэний хэдэн өдөр магадгүй сараар идэх хоолны мөнгийг энд үрэх нь дамжиггүй. Нөгөөтэйгүүр, гүйцэтгэх засаглалын 19 сайдыг баг хамт олонтой нь хүлээж авах гэж Хөвсгөл нутгийнхан багагүй хөл хөөрцөг болж таарна. Монгол төрийн бүхий л томчууд нутагт нь морилох гэж байхад хөл хөөр болохгүй гээд ч яах билээ. “Эдийн засаг хүндрэлтэй, орон нутагт амьдрал хүнд байна” гээд бахь байдгаараа сууж байвал “Ноёнтой тэрсэлсэн хүн толгойгүй” болдгийн адилаар ажилгүй хоцрох хүн цөөнгүй гарах магадлалтай. Тиймээс Хөвсгөлийнхөн хэрэндээ л чадлынхаа хэрээр сайд нарыг угтах нь ойлгомжтой. Гэхдээ нутгийн удирдлагууд өөрийнхөө халааснаас энэ мөнгийг гаргахгүй нь лав. Товчхондоо, нэг аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулах нь тодорхой болж байна. Засгийн газрын хуралдааныг Хөвсгөлд хийснээс орон нутгийн төсвийн хөрөнгө дууссан гэсэн тайлбарыг мөдхөн Засаг ноён нь хийгээд сууж байхвий.
Монголын үнэн сонин
Зочин · 2014/07/30
Зочин · 2014/07/30
зүрх судас · 2014/07/30
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекцэнд суух болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
Зочин · 2014/07/30
Зочин · 2014/07/30
ene nuhur Mongold sain yum hiihgui dee. Odoohon ogtsruulah heregtei. Ih hudalch durak baigaa yum. Urid ni ch oligtoi yum ogt hiigeegui shtee. ene namuudiin ali butehgui, hudalch, no-toi durakuud namiin jagsaaltaar geed ih hurald garchih yum. uuniigee bolimoor yumaa
Зочин · 2014/07/30
Ene neg ergvv durak.g ****uulah ymsan.ene bgaa tsagt mongol oron hugjihgvi e