Ж.Алдаржавхлан сайдын "уймраа томилгоо", өрсөлдөгчгүй ТАЗ-ын шалгалтаар УДБЭТ-ын дараагийн захирал тодрох нь ээ
60 минутын өмнө

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын захирлаар МУГЖ Д.Алтанхуягийг эгүүлэн томилох томилгоог Ж.Алдаржавхлан сайд тушаал гаргаж баталж, ажилд нь оруулсан байдаг. Тэгвэл тэрбээр ердөө ганцхан сарын өмнө өөрийн гаргасан тушаалаа цуцалжээ.
Төрийн тамгыг атгаж суугаа сайд хүн богинохон настай уймраа томилгоо хийж болдог уу? хэмээн асуумаар зүйлийг УДБЭТ-ын захиралын түр орлон гүйцэтгэгч Д.Алтанхуяг өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. Тэрээр, Алдаржавхлан Жуковын танаа Таны тушаал энд байна. Шалгалтаа өгье гэтэл нэг ийм зүйл болчихож. Бас зургаар орууллаа. Төрийн албаны зөвлөлд:
- Цуцлаад нэг хүн зөвшөөрөгдсөн бололтой
- Миний зүгээс албан тушаалд шунах гэхээс илүүтэй ийм хөгийн зүйлийг тэвчихгүй тул тэмцэж байгаа гэж ойлгож болно.
- Ийм хөл толгойгоо алдсан “ муу хүн самбаанд чоно бороонд" гэдэг шиг.
Ерөнхийлөгчийн нэрийг бариад яваа үнэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар мөн хаяглая цахим постоо. Монгол Улсын Засгийн газар доорх сайд тань ажлаа хэр хийж байгааг анзаарахгүй юм уу? Ерөнхий сайд Н.Учрал За тэгээд Монголын заяа их гэдэг шиг буянаараа болог" хэмээжээ.

Уншигч танд харагдаж буй энэхүү тушаал нь Ж.Алдаржавхлан сайдын МУГЖ Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлын түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилсон томилгооны тушаал. Одоогоос ердөө ганцхан сарын өмнө гаргасан тушаал юм. Харин доор буй нь түүнийг ажлаас нь халах буюу эгүүлэн томилсон өөрийн тушаалаа өөрөө цуцалсан тушаал харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, Ж.Алдаржавхлан сайд өөрийн гаргасан тушаалаа өөрөө эсэргүүцсэн гэсэн үг. Тэрээр төрийн сайдын ажлыг тун ч хуймгай хийж байна уу гэлтэй.
Дээр үйл явдлын талаар эх сурвалжаас тодруулахад, "Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан МУГЖ, балетчин Д.Алтанхуягтай хамтарч ажиллахгүй гэж гарын үсэг зурцгаасан байна. Төрийн албаны зөвлөл уг албан тушаалд сонгон шалгаруулалт зарлахад Д.Алтанхуяг өрсөлдөхөөр нэрээ өгчээ. ТАЗ харин анкетыг нь хүлээн аваагүй бололтой. Цуцлагдсан гэсэн төлөвөөр бүртгэлийн хугацаа нь дууссан байна" гэлээ.
Тэгвэл ТАЗ-ын цахим сайтаар орж дээрх мэдээллийг шалгахад үнэхээр ганцхан хүнийг баталгаажуулжээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын даргаар ажиллаж буй Л.Наранхүү гэх хүн ТАЗ-д баталгаажсан байх юм. Түүнийг МАН дахь нутгийнхан нь, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга, хөгжим зохиодог Г.Батхуяг нар нь УДБЭТ-ын захиралд зүтгүүлээд буй гэх шуум чих дэлссэн нь үнэний ортой болоод явчихав уу даа.
Ийнхүү сайд нь өөрийнхөө шийдвэрийг эсэргүүцэж, ТАЗ-даа ганцхан хүнийг өрсөлдөгчгүй баталгаажуулаад явуургүй хэдэн ажилчдын гарын үсгээр дорвитой ажиллаж байсан даргыг хөөж явуулаад шившигтэй томилгоо хийж, Монголын жижигхэн сонгодог урлагийн явуургүй мафийн эрх мэдэлтэнгүүдийн увайгүй эрх дархаар боомилогдох нь ээ.








