ЧД-ийн нэгдсэн эмнэлгийн лифтнээс настай хүн унаж, нас баржээ.

Тодруулбал, тус эмнэлгийн лифт нь өдөр бүр ажилладаггүй гэнэ. Зөвхөн онцгой тохиолдолд л лифтчиний хяналтад ажиллуулдаг байна.

Өнөө өглөө 09:00 цагийн үед лифтчин лифтээ дуудахад нь ахмад настан ажиллаж байна хэмээн ойлгож суутал унаж, амиа алдсан харамсалтай үйл явдал болжээ.

Одоогоор хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. ЧД-ийн нэгдсэн эмнэлгийн зүгээс амиа алдсан хохирогчийн ар гэрээс уучлалт хүсэж, эмгэнэл илэрхийлжээ.