С.Амарсайхан: ШШГЕГ-ын дарга, Генерал А.Намсамандад итгэж, дэмжиж генерал цол авахад нь салбарын сайдын хувьд Ерөнхийлөгч рүү саналаа оруулж, энэ хүн цолоо авсан.

Гэтэл өөртөө нэг орон сууц Зайсанд авсан. Гэтэл алба хаагчид нь орон сууцгүй, хүсэлтээ өгөөд явж байна. Алба хаагчдынхаа нэр дээр 10 сая төгрөг өгөхөөр бичиг аваад дөрвөн саяыг нь өгөөд, үлдсэнийг нь өөрөө авдаг гэдгийг алба хаагчид нь өргөдөл бичээд ирүүлсэн.

Хорих ангид руу мөнгө шилжүүлээд түүнийг өөрөө авдаг. Хорих ангиудад хууль бусаар тагнах, чагнах ажиллагаа явуулдаг. ШШГЕГ-ын харьяа асар их нөөцтэй нүрсний орд, гантиг чулууны орд байдаг. Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа А.Намсамандтай хамтарч энэ газруудыг ашиглахаар тохирсон.

Эндээ намайг хамтарч ажиллаач гэсэн санал тавьж орж ирээд, надаар загнуулаад гарч байсан. Албан бичиг нь энэ байна.