Урлагийн үзлэгийн бэлтгэлээс гарсан хүүхэд машинд мөргүүлж амиа алджээ
1 цагийн өмнө

Амралтын өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотод хүүхэд урлагийн үзлэгт бэлдэж байхдаа ослоор нас барсан гэх мэдээлэл цахим орчинд тарсан. Гэвч энэ мэдээлэл ташаа болохыг холбогдох мэргэжилтэн хэллээ.
Тодруулбал, аравдугаар сарын 23-ны баасан гарагийн 18:30 цагийн орчимд сургуулиасаа гарч явсан хүүхдийг автомашин мөргөсөн осол гарчээ. Хүүхэд урлагийн үзлэгт бэлдэж байхдаа амь насаа алдсан гэх мэдээлэл үндэслэлгүй аж.
Мөн жолооч согтуу байсан гэх мэдээлэл ташаа бөгөөд ослын хэргийг одоогоор шалгаж байна гэсэн мэдээлэл өгөв.






