Хогны ууттай холбоотой санал гомдол иргэдээс их ирж байгаа учир ирэх сараас эхлэн талоноор тараахаар болсноо дуулгалаа. Иргэд харьяа хорооноос хогны уут авах албан газар, айл өрхийг хуваарилах бөгөөд дэлгүүр хоршоо, гэр хороолол дахь ус түгээх газраас авахаар болжээ.

Нэг ширхэг уут 95-100 төгрөгийн өртөгтэй аж. Нөг өрхийн сарын хэрэглээнд олгож буй 15 ширхэг хогны уутны зардал 1425 төгрөг байгаа нь айл өрхүүдээс авч буй хогны хураамжийн 2000-2500 төгрөгтэй тэнцэж байна гэхэд болно. Нэг ёсондоо энэ мөнгийг уут хэлбэрээр буцаан олгож байгаа энэ аж.

Х.Даваа