Нийслэлийн Тээврийн газрын даргын баталсан хуваарийн дагуу тус газрын хяналт шалгалт, шуурхай зохицуулалтын хэлтсийн улсын байцаагчид өнгөрөгч сарын 31-ний 22.00 цагаас 01.00 цагийн хооронд  шөнийн тээврийн үйлчилгээний автобус болон такси үйлчилгээнд шалгалт хийжээ.  

Уг шалгалтаар нийт 44 тээврийн хэрэгсэл хамруулсанаас  гэрээ хэлцэлгүй нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлсэн бага оврын 2 автобус /8082 УБН, 0673 УНЗ/, такси үйлчилгээ эрхэлсэн 2 суудлын авто машиныг  /2551 УБЧ, 3215 УБЕ/ түр саатуулах байранд саатуулжээ.

Мөн мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй зорчигч тээвэрлэсэн 2, хууль бус тээвэр эрхэлсэн 5 жолооч, зогсоолын байрлал буруу эзэлсэн 2 жолоочид асуудлыг шийдвэрлэхээр бичиг баримтыг хураан авсан байна.
Түүнчлэн нийтийн тээврийн шөнийн үйлчилгээний “МУБИС-Нисэх”, “МУБИС-7-н буудал”, “ХМК-Офицеруудын ордон”-ы  чиглэлд хийсэн шалгалтаар “Автотерминалирейд”ХХК-ийн 14-014 /7351 УНВ/гарааш дугаартай автобус ар талдаа гарааш дугаар байрлуулаагүй, үйлчилгээний даалгаврын хуудсан дээр шалгах механик шалгасан гарын үсэггүй, 14-009 /8328 УНХ/ дугаартай жолооч Ч.Мягмарсүрэн мэргэшсэн жолоочийн үнэмлэхээ орхисон зөрчлүүдийг илрүүлж, зөрчлийг таниулан, зорчигчийн ая тухтай зорчих нөхцлийг хангах талаар мэргэжлийн арга зүйн зөвөлгөө өгч ажиллажээ.

Х.Даваа