-Хуулийнхан шударга ажиллана гэж тангараг өргөдөг ч зохион байгуулалттайгаар хэн нэгний хувь тавилангаар хатуу тоглож чаддаг гэдгийг харууллаа. -

Хар тамх хэрэглэсэн, худалдан авсан хэргээр 1.6 жилийн ял аваад байгаа Г.Сарангэрэл хөл хүнд болжээ. Тэрбээр найз залуу Б-ээсээ жирэмсэн болсон бөгөөд одоо 6-7 нидельтэй гэнэ.   Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол жирэмсэн болон бага насны хүүхэдтэй эмэгтэйд ял оногдуулдаггүй.  Харин Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  1-р шүүхээс Г.Сарангэрэлд 1.6 жилийн ял өгсөн байна.  Энэ бол шүүх хэн нэгний эрхшээлд автан  Г.Сарангэрэлийг яллахыг улайрсан  үйлдэл юм.  Эрхшээлд автсан байж болох бас нэгэн зүйл бол Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  1-р шүүхийн шүүгч н.Мөнх-Эрдэнээс Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр удаа дараа татгалзсан.   Татгалзахдаа  нэг биш арав гаруй үндэслэл гарган өгсөн байдаг.  Татгалзах хүсэлт бүр хууль зүйн үндэслэлтэйн дээр,  баримттай байсан.  Гэтэл  н.Мөнх-Эрдэнэ   шүүгчээс татгалзах хүсэлтийг хүлээн аваагүй.   Хэн нэгний эрхшээлд улаан цагаан үйлчилж байгаа  энэхүү шударга бус байдалд хариуцлага тооцуулахаар өнгөрсөн сарын нэгний өдөр   Шүүхийн Ерөнхий зөвлөлд хандасан байдаг. Харин Шүүхийн Ерөнхий зөвлөл нь  өнөөдрийг хүртэл ямар ч хариу өгөөгүй байна.  Энэ бол  Шүүхийнхэн  Г.Сарангэрэлээр “Туг тахиж”  байгаагийн тод жишээ юм.  

Шүүхийнхнээс гадна цагдаагийн байгууллагынхан  хүртэл бүсгүйгээр даажигнаж орхисон.  Өөрөөр хэлбэл цагдаагийн дарга нар өнөөдөр  АТГ болон  ТЕГ-т шалгагдаж байгаа.  Үүнээс гадна  Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн байцаагч, хошууч  Наранбаатар ажил үүргээ хангалтгүй биелүүлж байна.  Тодруулбал,  7-р сарын 5-ны өдөр  Г.Сарангэрэлийг найзуудтайгаа байхад нь  н.Ялагдашгүй хэмээх эр “Тэмүүжиний охин” хэмээн  нүүр нүдгүй зодсон байдаг.   Хуулийн дагуу энэ  хэрэгт  Эрүүгийн хуулийн  181.2 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж 21 хоногт шийдвэрлэх ёстой. Гэтэл  энэ хэрэг шалгагдаж байгаа эсэх,  Эрүүгийн хуулийн хэдийн хэд дэхь заалтаар  эрүүгийн хэрэг  үүссэн нь ч тодорхойгүй байгаа ажээ.  Уг нь шүүх эмнэлэг нь  Г.Сарангэрэлийн гэмтлийн зэргийг нь тогтоогоод  өгсөн байгаа.  Тэгэхээр  гэрчтэй,  баримттай энэ хэргийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэх тийм ч хэцүү биш.  

Хуулийн байгууллагынхан тэр чигээрээ Г.Сарангэрэлийг яллахыг завдаж байгаа энэ цаг үед Г.Сарангэрэл хөл хүнд болсон нь уур амьсгалыг зөөллөх биз. Харин  Г.Сарангэрэлийн хэвлий дэхь үрийг л зохион байгуулалттайгаар  хороочих вий гэсэн болгоомжлол өмгөөлөгчдөд нь байгаа ажээ.  

А.Баярмаа

 

Энэхүү мэдээг эх сурвалжийн зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно