“Цэвэр агаар сан”-гийн гэх тодотголтой хэрэгт холбогдсон Ерөнхий сайдын охин А.Саранзаяаг шалгаж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл түүний энэ хэргийг хэрэгсэхгүй болгожсон байна. Түүнд холбогдох хэргийг АТГ-аас шалгаад, прокурорт хянуулахаар шилжүүлсэн. Харин прокуророос хянан хэлэлцээд "гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй" гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар АТГ-ийнханд  Дүүргийн I прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг шилжүүлсэн аж.

Эл хэргийг эргэн сөхвөл, А.Саранзаяа нь Сангийн яамны Төрийн сангийн газрын Төлбөр тооцооны хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа хуурамч баримтаар их хэмжээний мөнгө “Цэвэр агаар сан”-гийнханд олгосон хэрэгт холбогдоод байсан юм. Тэрбээр хуулбарласан баримтаар гүйлгээ хийснийхээ дараа ажлаасаа гэнэт гарсан гэдэг. Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлд заасны дагуу албан тушаалтан ажил үүрэгтээ хайнга хандсанаас хохирол учирсан гэж түүнийг буруутгаж байсан юм.

Х.Даваа