Голомт банкны Өмнөговь аймаг дахь салбарт харилцааны менежер, эдийн засагчаар ажиллаж байсан  25 настай, эмэгтэй У гэгч нь  2014 оны 04 сараас 07 сарын 15-ны хооронд “тендерийн урьдчилгаа мөнгө банкинд байршуулах гэсэн нэрийдлээр  2-7 хоногийн богино хугацаатай, 5-30 хувийн өндөр хүүтэй мөнгө зээлнэ гэж”  нэг иргэнээс 50-410 сая төгрөгийг авч 14 иргэнд нийт 1 тэрбум 639 сая төгрөгний хохирол учруулсан байна.

Дээрх гомдол мэдээлэлд 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Өмнөговь аймгийн цагдаагийн газар шалгаж, аймгийн Орлогч прокурор Т.Нансалмаа хяналт тавин ажиллаж байна.