17 тэрбумын асуудлаар ажлаасаа халагдсан Г.Дэнзэн ШУТИС-ийн УЗ-д ажиллаж байна
2014/08/12
Төрийн албанд ах дүү амраг саднаараа шургалж тендер будилуулсан гэх хэргүүд мундахгүй. Үүний нэгээхэн жишээ болж дуулиан тарьсан хүн бол ЗГХЭГ-ын дарга асан, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн юм.
Түүнийг ЗГХЭГ-ын дэд даргын ажлаас илүүтэй хамтран амьдрагч нь болох Ерөнхий сайд Н.Алтанхуягийн холын хамаатны охин Д.Уянга эзэнтэй “Gobi Power” компани Таван толгойгоос БНХАУ руу нүүрс тээвэрлэх тендерийн сонгон шалгаруулалтад хууль бусаар ялалт байгуулж, 17 тэрбумын гэрээ байгуулсан хэрэг л олонд таниулсан түүхтэй.
Тэрээр эхэндээ үүнийг эрс няцааж байсан ч төд удалгүй өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн бөгөөд энэ хэрэг ч тэгсхийгээд намжсан юм.
Тэгвэл саяханыг хүртэл нам гүм байсан Г.Дэнзэн эргэн иржээ. Тэрээр монголын хамгийн том их сургууль ШУТИС-ийн удирдах зөвлөлд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл хорь гаруйхан насандаа 17 тэрбумын хэрэгт холбогдон өндөр сэнтийгээс өнхөрсөн хүн Монголын хамгийн том их сургуулийн удирдлагын бүрэлдэхүүнд багтсан байгаа юм.
Нөгөөтэйгүүр Г.Дэнзэн яаж яваад тус сургуулийн удирдах зөвлөлд багтсан нь сонин. Тэрээр МУИС-ыг хэрэглээний математикч мэргэжлээр төгсч тооцон бодох математик, тоглоомын онолын чиглэлээр мэргэшсэн нэгэн. Үүгээр ч зогсохгүй МИУС-д эрдэм шинжилгээний ажилтан, багшаар ажиллаж байв. Энэ бүхнээс үзэхэд Г.Дэнзэн ШУТИС-тэй ямар ч холбоогүй хүн. Гэтэл өөрт нь ог хамааралгүй сургуулийн Удирдах зөвлөлд багтсан нь өнөөх арын хаалга, танил тал гэх хүмүүс ч байгаа юм.
Түүнтэй хамт дараах нөхдүүд ШУТИС-ийг УЗ-д ажиллаж байна.
1. Ц.Буянцогтоо –УИХ-ын даргын зөвлөх
2. Г.Дэнзэн –Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан
3. Р.Эрдэнэбүрэн –БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
4. Р.Жигжид –УУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
5. Ц.Цагаанхүү –БШУЯ-ны сайдын зөвлөх
6. Б.Шинэбаатар –ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
7. А.Мөнхбат –МЗХ-ны Ерөнхийлөгч
8. Л.Лувсанжамц –БШУЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга
9. Т.Галсанбаатар –Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга
10. Н.Тэгшбаяр –Цөмийн энергийн газрын дарга
11. С.Төмөрхүү –Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний гүйцэтгэх захирал
Зочин · 2015/05/14
шутис-тэй ямар ч хамаагүй гэнэ шүү манай сургуулийн хэрэглээний сургуульд тооцон бодох, тоглоомын онол ордог заа арай л хийгээд байгаам бишүүү. Харин ийм хүнээр удирдуулж байгаагаа мэдсэн чинь шал дургүй хүрчлээ.
Зочин · 2015/05/14
шутис-тэй ямар ч хамаагүй гэнэ шүү манай сургуулийн хэрэглээний сургуульд тооцон бодох, тоглоомын онол ордог заа арай л хийгээд байгаам бишүүү. Харин ийм хүнээр удирдуулж байгаагаа мэдсэн чинь шал дургүй хүрчлээ.
Зочин · 2014/08/15
энэ ерөнхий сайд гуай ёстой даварлаа яасан ичих нүүргүй амьтан бэ?ардчилсан нам ингээд эргэж сэхэхгүй болжээ, ард түмнээ элгээр нь хэвтүүлчээд яасан жаргалтай улс вэ?
Зочин · 2014/08/15
энэ ерөнхий сайд гуай ёстой даварлаа яасан ичих нүүргүй амьтан бэ?ардчилсан нам ингээд эргэж сэхэхгүй болжээ, ард түмнээ элгээр нь хэвтүүлчээд яасан жаргалтай улс вэ?
Зочин · 2014/08/15
энэ ерөнхий сайд гуай ёстой даварлаа яасан ичих нүүргүй амьтан бэ? ардчилсан нам ингээд эргэж сэхэхгүй болжээ, ард түмнээ элгээр нь хэвтүүлчээд яасан жаргалтай улс вэ?
Зочин · 2014/08/14
aria dendyy gehees oor yg oldohoo boliloo
Зочин · 2014/08/13
Зочин · 2014/08/13
Наад нөхөр чинь Засгийн газрын автобаазаас машин унаж байгаа гэж яригдаж байгаа шүү. Алтанхуягийн эвээлүүд хэтэрч байна. Алтанхуягийг ерөнхий сайдаас буухаас н****** иймэрхүү юм улам газар авах бололтой. АН ирээдүйгээ бодвол яаралтай шинэчлэлт хийхгүй бол оройтоно шүү.
наранбаатар · 2014/08/13
тоон до о үсэг цохиж явна гэж болж байна даа ардчиллынханодоо болимоор юм даа
Зочин · 2014/08/13
Vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.Une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.Batalgaa 3jil.Engiin tor 15000tog.Baga nasnii huuhedtei aild:Salhivchiig delgej neehees sergiilsen hamgaalaltiin tsoojtoi bariuliig 15000tog-r hiij bna.Oros tech kompani.Utas:95000020,95050020..............Anhaarah zuil:Hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag
Зочин · 2014/08/13
Юу вэ одоо болиоч ээ АН-хан
Зочин · 2014/08/13
Энэ дунд ядаж Ph.D тэй хэдэн хүн байгаа бол өрөвдөм
Зочин · 2014/08/13
N.Altankhuyag hurgenee dahiad l turiin alband shurguulj.Yasan hanaj tsaddaggui shunal be 17 ter bum yu ch bish yum bizdee Altanhuyag gui.Tanai hurgen 100 ter bumiig ulsiin tosoboos udeh zorilogtoi yum bn.Altanhuyag eronhii said ta 200 ter bum tugrug zawshih zorilogtoi biz.Zorilgdoo hurehees n**** zogsohgui hun shuu dee chi