Хүзүүний арьсаа тогтмол арчилвал улам дур булаам харагдана
2014/08/13
Эмэгтэйчүүдийн хувьд хүзүү бол гоо сайхны маш том илэрхийлэл байдаг. Зарим бүсгүйчүүд зөвхөн нүүрээ арчлаад хүзүүгээ орхигдуулах нь бий. Та нүүрний арьсаа цэвэрлэж арчилдаг шигээ хүзүүний арьсаа тогтмол эмчилж дадвал хэзээд ч дур булаам харагдах болно. Ингээд бүсгүйчүүддээ хүзүүгээ сайхан байлгах бяцхан зөвлөгөөг хүргэж байна.
1. Өглөө босоод шүршүүрт орсныхоо дараа үргэлж нүүртэйгээ хамт хүзүүндээ чийгшүүлэгч болон нарнаас хамгаалах тос түрхэх. Хүзүүнийхээ арьсыг яг л нүүр арчилгаатайгаа хамт хийж байгаарай.
2. Өглөө ажил, хичээлээ эхлэхээсээ өмнө дараах дасгалыг хийх хэрэгтэй. Ялангуяа эрүүгээ дээш нь харуулж байгаа хэсгийг нь дор хаяж 15 удаа хийгээрэй. Энэ дасгал нь ирээдүйд үрчлээ үүсгэхээс сэргийлээд зогсохгүй нэгэнт үүссэн үрчлээнд үр дүнтэй. Мөн давхар эрүүтэй болохоос хамгаалдаг.
3. Сууж, алхаж байхдаа биенийхээ постурыг цэх байлгах нь тухайн үед сайхан харагдуулаад зогсохгүй ирээдүйд таны хүзүү яаж харагдах, өтлөх насанд тань нурууны өвчингүй байхад чухал нөлөөтэй гэдгийг санаарай. Бөгтийж суух, ширээтэй наалдаж юм унших зуршлыг засах үед хэцүү байдаг ч дороо өөрчлөгддөг.
4.Орой унтахаасаа өмнө нүүрээ цэвэрлэнгээ хүзүүгээ ч бас цэвэрлэж, чийгшүүлэхээ битгий мартаарай.
5. Оройны дасгал: Нүүр гарынхаа алчуурыг мушгиж хэлбэр оруулаад эрүүгээрээ цохих. Энэ үед хүзүүний арьсыг дээш нь зөөлөн массажлаж өгдөг. Дээр хэлсэнчлэн хүзүүний арьс нүүрний арьснаас хэд дахин нимгэн болохоор зөөлөн харьцах хэрэгтэй.
6. Дэрний сонголт: Тохирсон дэр дэрлэж унтах. Дагз арагшаагаа болж, хүзүүний хонхорт нь яг тохирсон байвал хамгийн тохиромжтой.
Дэлгэрэнгүйг: http://miss.mn/66914.html
Зочин · 2014/08/25
Зочин · 2014/08/25
bi nuurnii arisiig c***alchildag bsan bol odoo nas ahih tusam huzuunii arisiig yamar c***aliig medersen. iim uchraas huuhnuuddee anhuurulahad nuurnees iluu huzuunii arisiig archlah mash c***al shuu gej helmeer bna.
Зочин · 2014/08/24
Зочин · 2014/08/21
Зочин · 2014/08/16
би санал нийлж байна би одоо тавь хүрч байгаа ч хүзүү минь үрчлээ суугаагүй би гоё гоё хүүхнүүдийн хүзүүг хараад харамсах шиг болдог бас миний биеийн арьс бас үрчлээтээгүй бурхнаас ээж ааваас заяасан хишиг гэж боддог бас үүнийгээ хйаралж арчлах хэрэгтэй та нар хараарай хүний хүзүү нүүрний үрчлээнээс ******хай харагддаг хүүхнүүдээ нүүр шигээ хүзүүгээ хайрлаарай
Зочин · 2014/08/15
Зочин · 2014/08/14