2014 оны 4-р сарын 11-12-нд шилжих шөнө Б.Ган-Очир гэгч  эхнэрээ хардаж,  өс санан   хайчаар амь насанд нь хүрсэн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Хэрэгт Эрүүгийн хуулийн 91.1-ээр үүссэн бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж дуусаад прокурорт шилжүүлжээ. Прокурорын байгууллагаас уг хэргийг хянаж дуусаад   Б.Ган-Очирыг 20.9 жилийн   яллах  дүгнэлттэйгээр  шүүхийн байгууллагад  шилжүүлсэн байна.

Тэгвэл энэ хэргийг өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүх дээр шүүсэн байна. Улмаар Б.Ган-Очирт 23.9 жилийн хорих ял оноожээ. Ялтан Б.Ган-Очир талийгаачийн оршуулгын зардлыг төлөх ёстой ч хохирогчид нэг ч төгрөг өгөхгүй байхаар боллоо. Мөн            талийгаачийн төрсөн эгчийн асрамжинд байсан хүүхдээ өөрийн аав ээжийнхээ асрамжинд шилжүүлэхээр болсон байна.  

Б.Ган-Очир нь гэмт хэрэг үйлдсэндээ огт харамсахгүй байгаа бөгөөд шүүх хуралд 2 өмгөөлөгчтэй оролцсон. Тэрбээр давж заалдахаар бэлдээд байгаа ажээ.

А.Баярмаа