Д.Бямбасүрэн: МАН Засгийн газрын хувь заяагаар тоглоод АН-ыг занганд оруулчихлаа. АН-д амиа хорлох ганц нүүдэл үлдлээ
2014/08/18
АН-ын гишүүн, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн сүүлийн үед намынхаа болоод одоогийн удирдлагуудад ихээхэн сэтгэл дундуур явах болсон билээ. Монголын толгой эдийн засагчдын нэг тэрээр Засгийн газрын эдийн засгийн бодлогыг эртнээс шүүмжилж эхэлсэн. Одоо бүүр ч хатуугаар байр сууриа илэрхийлэх болов. Тухайлбал “Намрын чуулган эхлэнгүүт энэ Засгийн газар хэрүүлгүйгээр сайн дураараа буувал Монголдоо буянтай хэрэг болно”, “Олон мянган хүний хүсэл мөрөөдөл шороонд дарагдлаа. АН-ын удирдлага хариуцлагаа хүлээх ёстой”, “Засгийн газар сайн дураараа саналаараа огцрох хэрэгтэй. Харин үүний дараа АН дараагийн Засгийн газраа байгуулаад зөв бодлого явуулбал ирэх сонгуульд найдвар бий” хэмээн учирлав. Мөн Засгийн газрын алдаатай бодлогын талаар АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягтаа зөвлөх гэхээр хүлээж авахгүй байгаа аж. Энэ талаараа “Би сайн дураараа Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж санаа, оноогоо хэлэх гэж өөрийн биеэр очиж хоёр удаа уулзах хүсэлт тавьсан. Намайг хүлээж аваагүй. Эргэж дуудаагүй болохоор нь дахиж очоогүй” гэж учирлав. Өөрөөр хэлбэл АН-ын удирдлага ард түмнээсээ хөндийрсэн гэдэг шүүмжлэл үнэн аж. Тэр ч бүү хэл өмнө Ерөнхий сайд хийж байсан өвгөн эдийн засагчаас ч зайгаа барих больжээ.
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн дараагийн шүүмж бүүр ч хатуу бөгөөд гашуун байна. Тэрээр газраа гадныханд өмчлүүлэх, ашиглуулахаар хуулийн төсөл боловсруулсанд ихэд гутарчээ. Учир нь өнгөрсөн хавар Засгийн газраас “Газрын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан. Уг төсөл дуулиан тарьсан. Ерөнхий сайд асны сэтгэлийг ч эвгүйцүүлжээ. Энэ тухайгаа “Энэ хавар Монголынхоо газар нутгийг 60-100 жилээр гадаадын нөхдүүдэд дуудлагаар худалдана гээд хээвнэг зогсож байна шүү дээ. Газар нутгаа гадныханд худалдана гэдэг төрийн түшээдтэй байна гэдэг Монголын эмгэнэл. Шанзав Бадамдорж гэж нөхөр 1919 онд Сү Шү Жаныг хүрээнд ороод ирэхэд орой болгон уулзаж арх ууж хундага тулгадаг байсан гэдэг. Түүнээс хойш Монголынхоо хувь заяанд цэвдэг ханддаг төрийн түшээ, Засгийн газар байсангүй. Тэгсэн энэ удаагийн Засгийн газар гадныханд эх нутгаа дуудлага худалдаагаар худалдах хуулийн төсөл санаачилаад барьчихсан явж байна. Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар гэдэг нөхөр тэр хуулийг нь дэмжээд УИХ дээр ярьж байна шүү дээ. Энэ нөхөр чинь Хэнтий аймгийн Биндэр сумынх. Бид хоёр нэг нутаг усных юм. Үгүй нээрээ хэлэх ч үг алга. Одоо сэрэх цаг болжээ. Энэ чинь юу болоод байна вэ” хэмээн үнэхээр их гайхжээ. Бодвол нутгийн дүү Б.Гарамгайбаатар нь яагаад ийм зүйл сэдсэнээ нутгийн ахдаа бас дахин сонгогдьё гэж байгаа бол эх оронч буриадууддаа, хаан Чингисийн голом болсон нутагийнхандаа тайлбар хийх хэрэг гарлаа.
Эдийн засгийн хүндрэлээс гарах хамгийн эхний арга зам бол хэмнэлт байсан гэдгийг олон эдийн засагч онцолсон. Д.Бямбасүрэн гуай ч хэмнэлтийг онцоллоо. Хармасалтай нь одоогийн эрх баригчид хэмнэлтийн бодлого явуулсангүйг Ерөнхий сайд асан шүүмжиллээ. Тэрээр “Хамгийн гол нь энэ Засгийн газар, УИХ эдийн засгаа өндийлгөж, сэргээж чадахгүй байна. Угтаа хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол хэмнэлт. Тэгсэн манайхан хэмнэх оролдлого ч хийсэнгүй. Харин ч эсрэгээрээ 126 сумын 90 жилийн ой хийж 90 тэрбум төгрөг агаарт цацаж УИХ, Засгийн газрын гишүүд наадамд нь очиж зунжин наадлаа. Нийслэлийн төлөөлөгчид нь бөөнөөрөө Бразил яваад хөлбөмбөг үзчих юм. Үүнийг хэмнэлт гэх юм уу? Ийм үед гэрээ хэлцэл хийх Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас бусад бүх айлчлал томилолтыг зогсоох ёстой. Улаанбаатар хотын төлөөлөгчид улирал бүр сонгогдсоныхоо төлөө 20 сая төгрөг бэлнээр халаасалдаг. Миний бодлоор бол энэ хүмүүс бүгдээрээ хатуу газар очоод сууж баймаар санагддаг” гэж хэллээ. Тэрээр ард түмний татварын мөнгөөр зугаалсан НИТХ-ын төлөөлөлөгчдийг “хатуу газар” суух ёстойг сануулав. Эдийн засаг хүндрэлтэй ийм үед тансагласан нь “аавынд” суухаар хэрэг тарьсан гэсэн санаа л даа. Одоо эдийн засаг хүндэрсэн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёроос өөр хүмүүс төрийн мөнгөөр гадагшаа яваад байх шаардлагагүйг сануулав. Түүний сануулгыг Шинэчлэлийнхэн хүлээн авах нь эргэлзээтэй.
Шинэчлэлийн Засгийн газрын рейтинг шалдаа буухад “ах” намынханы бодлого их хувь нэмэр болсныг Д.Бямбасүрэн гуай бас сүрхий ажиглажээ.
И,Энхтөр · 2014/08/28
энэ хүний төрөл арилжээ
Зочин · 2014/08/21
Энэ зөнөг монголыг балалсан хүний нэг. Гэхдээ энэ удаа их үнэн хэлж. АН-ын удирдлага сайн дураараа огцрох нь л намдаа ч өөрсдөд нь ч өлзийтэй
· 2014/08/20
Зочин · 2014/08/20
Mundag hun shuu.Ene huniig buruutgasan humuus bol har *****nuud um.
зочин · 2014/08/20
бямбасүрэн гуай монголчууд биднийгээ авраач. алтанхуяг хужааг ал
зочин · 2014/08/20
ард түмэн минь босох цаг болжээ. Арай хэтэрлээ. төрөөс төрсөн тэрбумтангуудын хөрөнгийг хураа. Шударга ард түмэн зовох ёсгүй. өгөр манж эрдэнэбат алтанхуяг гансүх нарыг олны өмнө цаазал
Зочин · 2014/08/19
zasgiin gazar ogtsoroh ni zuv uu zuv
зүрх судас · 2014/08/19
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекц Бямба гариг бүрийн 12:30 цагт явагдах ба лекцэнд суух бүтээгдэхүүн илүү танилцах болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038

Энэ зөнөг өвгөн МАН-ын буянаар улсын ерөнхий сайд хүртэл хийж байсан хүн. Гэтэл ардчилал гарч ирсэн он жилүүдэд бурууг бусад руугаа түлхээд сүүлээ хавчаад нөгөө талд урваж байсан хачин хүн. Уг нь жудагтай монгол эр хүн байсан бол бурууг адилхан хуваалцах байсан байх.Дотор нь байж байсан байж гэнэт гадаа нь гарч шүүмжлээд байсан ************ой хүн шүү дээ
Зочин · 2014/08/19
наран · 2014/08/19
энэ мундаг хүн йүгийг авахгүй байгаа ерөнхий сайдыг юу гэж хэлэхэв дээ.хэлэх ч ****** үг алга.гэхдээ бямбасүрэн гуай ардчи ллын эхний жилд ардчиллынхантай нийлж хорьдугаар тог тоол гарган ардч түмни амьдралд их л хор хүргэсэндээ энэ нь ардчиллынхны л явуулга байсан шүү дээ.энэ засгийн газар ажлаа өгөх л хэрэгтэй дээ.
Зочин · 2014/08/19
D.Byambasuren gedeg ene obgon Mongol ornii ediin zasgiig 1990-1992 ond bas l samarch elgeer n hebtuulj ard tumniig jinhen olsgolond unagasandaa,P.Jasrai kartin baraand oruulj baij bosgoj irj bilee.Ene obgon 20-r togtool gej gargaj mongonii hanshiig zohiomloor 2 dahin unagaj,baraa buteegdhuunii uniig zohiomloor 2 dahin osgoj ulsiin eronhii said bitgii hel eruul uhaantai hunii sanaand oromoorgui uildel hiij Mongol togrogiig vuch bish bolgosondoo.Mon alt dilleriin hereg ene obgonii zasgiin ued garch Mongol bankind baisan altaa dilleriin orond achuulj Mongol uls sohorsondoo.Mongol ulsad monch gai bolson obgondoo ,hun urdah hoidhoo sanaj baih heregtei,ard tumen MARTAHgui.Ene obgonii ogdog zoblolgoo gej vu baihab moriitei toglood altaa ald l gej zobloh bailgui