Туулын хурдны замыг өөр газраар татаж 3 км бургас хядахнээ
2014/08/19
Чингис бонд хэмээх өвөг дээдсийн өгсөн мөнгөнөөс Туул голыг эмжин хурдны зам барих ажлыг Хөгжлийн банк санхүүжүүлж, Гудамж төслийн баг хийж байгаа бөгөөд удахгүй энэ замаар хурд мэдэн давхилдах сайхан цаг ирэхнүү гэтэл зураг трасстыг өөрчлөх их ажил өрнөөд байгаа бололтой.
Учир нь газартай холбоотой юм хэмээн цахим орчинд "жиргээчид" өчигдөр оройжин шуугилдав. Тэд хурдны замыг эсэргүүцсэнгүй. Ямар нэгэн няцаалт элдэв сөрөг зүйл агуулсангүй. Зүгээр л Туул голын бургасыг тайралгүй хуучин трасстаар нь барихыг шаардаж байлаа.
Дээрхи зурагнаас харвал цэнхэр шугамаар татсан байгаа нь хуучин батлагдсан замын зураг бөгөөд энэ зам нь байгаль орчинд ямар нэгэн нөлөөгүй юм байна. Гэвч одоогийн өндөр албан тушаалтнуудын газрыг хасаж танан газраа чөлөөлөхгүй бол хүчээр чөлөөлж зам тавих газрууд юм хэмээж байв.
Харин улаан өнгөөр тэмдэглэж байгаа газраар замын шинэ төсөл болгон Засгийн газарт өргөн барихаар зэхэж байгаа бөгөөд энэ зам нь Маршалын гүүрнээс зүүн тийш 1 км газар, баруун тийш 2 км газарт Туул голын бургасыг устгах байгаль экологийн аюултай нөхцөл байдалд оруулж байна хэмээн "жиргээчид" үзсэн байна.
Тэгээд ч уг зургийг харвал Туул голын тэхий дундуур гараад явах төлөвлөгөө харагдах бөгөөд гүүрэн зам барих уу? Туулын үерт замаа урсгах уу? гэсэн хэд хэдэн ноцтой асуудал дэвшүүлж байна.
Хотын зам хариуцсан албан тушаалтнууд Туул голын байгаль экологид сөрөг нөлөөгүй хуучин зургийн дагуу ажиллана хэмээн итгэж байна.
Зочин · 2014/08/21
Энэ зам хурдны гэх тодотгол өгөхөд даанч боломжгүй юм шигээ. Манайхан шиг тэгш , шулуун замаар жирийн хурдаар явахдаа л мөргөлдөөд ийш тийш шон мөргөөд байдаг хүмүүст үзэгдэх орчин хязгаарагдмал дээр нь өндөр ийм замыг хурдаар явна гэвэл ч нэг бол нисч үхэх эсвэл мөргөлдөж үхэх 2 жим байна даа.
Зочин · 2014/08/20
Omno ni zam yanzlah gj vildwer kombinataas tyyliin gvvr hvrtleh hamag modiig tairch haysan odoo tyyliin byrgasiig hyadaj tyyl goliig bvr moson vgvi hiihnee ta nar neg ih olon mod tarij yrgyylj giigvvleegvich bgaag ni bitgii ystgaach!!!
Зочин · 2014/08/20
Za bitgii surjgeneed bai zam ni huuchin zurgiin daguu ashiglaltand ortson mashinuud nil yvj bna lee.
Зочин · 2014/08/20
Зочин · 2014/08/20
Naad tyyl gol chini svvliin 2 jil arai ggvi golidroldoo orj bga shvv lyywirchdaa zvgeer bga baigaliig zvgeer bailgaarai svvldee yyh ysgvi bolgoh nldee neg bol naad zamaa bolichoh ulsuglun yawj bolno tsangaj yawmaargvi bn shvv batvvlee
Зочин · 2014/08/20
Mod tariad l bdg tariad l bdg archildaggui ****oor urgahgui.harin mod tariad urguulj chadahgui bj ter ih olon burgasiig hydna gdg undniihaa usnaas s**** eh uusveree tavij bgaagiin ehlel.mongolchuud uneheer taivan umda.
Зочин · 2014/08/20
Зайсангийн тэр хавиар байгаа авилгачдын газраас болж ингэж байхгүй юу арайчдээ хуучин бэлэн шороон зам байсаар байтал бургас ********** гэдэг чинь юу гэсэн үг вэ ингэж болохгүй арайчдээ
< img src=http: · 2014/08/20
Зочин · 2014/08/20
1 ym hiih gej baigali suute****h ymaa