Монгол Ардын Нам  нь  Монгол Улсын эв нэгдэл, үндэсний  эрх ашгийг эрмэлзэгч улс төрийн тулхтай хүчний хувьд БНХАУ-ын дарга ноён Си Жинпиний манай улсад хийж буй дээд хэмжээний айлчлал тохиож байгаатай холбогдуулан Засгийн газрын “Эзэн-100” хөтөлбөрт хийх дүгнэлтийг 8-р сарын 27-ны өдөр хүртэл хойшлуулж байна.

Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийн идэвхжилийг 100 хоногт эрчимжүүлэх зорилго бүхий “Эзэн-100” хөтөлбөрийг 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс эхлүүлж 8 дугаар сарын 18-нд дууссан билээ.

Монгол Ардын Нам энэхүү хөтөлбөр нь манай улсын эдийн засаг, нийгмийн байдалд ямар эерэг нөлөө авчирав, хөгжил дэвшил  авчирсан уу эсвэл уруудан доройтож хямрал гүнзгийрсэн  үү гэдэгт албан ёсны тоо баримтуудад түшиглэн  дүгнэлт хийж, бодит үр дүнгийн талаар энэ сарын 20-нд Та бүхэндээ мэдээлэх байсан юм.

 

 

МОНГОЛ АРДЫН НАМЫН ОЛОН НИЙТ,

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ГАЗАР