Наймдугаар сарын 22 буюу энэ баасан гаригаас эхлэн 31-ныг дуустал автомашиныг тэгш, сондгойгоор нь ангилан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг НЗДТГ-аас наймдугаар сарын 19-ний өдөр гаргасан.

Өнгөрсөн жил замын хөдөлгөөний ачааллыг буруулах зорилгоор энэхүү арга хэмжээг авч байсан билээ.  Тэгвэл энэ жил энэ аргыг хэрэгжүүлэхээр болжээ. Тээврийн хэрэгсэл нь тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн бол энэ сарын 22, 24, 26, 28, 30-ны өдөр замын хөдөлгөөнд оролцоно. Харин сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол 23, 25, 27, 29, 31 өдөр замын хөдөлгөөнд оролцох юм байна.

Харин нийтийн тээврийн хэрэгслүүд түргэний машин, цагдаагийн машин энэ хязгаарлалтад орохгүй юм байна.

Х.Даваа