“Оргил” супермаркетынхан иргэний хохирлыг барагдуулахгүй луу унжжээ
2014/08/20
Нийслэлийн Онцгой байдлын газарт тавдугаар сарын 22-нд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Тусгаар тогтнолын ордны Оргил супермаркетад гал гарлаа гэсэн дуудлага ирсний дагуу 10 дугаар ангийн гал унтраах 1,2 дугаар тасаг очиж унтраасан байдаг.
Цахилгаанаас үүдэлтэй гэсэн галын дүгнэлт ч гарчээ. Тус дэлгүүрт гал гарсан учир үүдэн дэх ашигтай талбайг түрээслэн, бэлэг дурсгалын зүйл зардаг байсан түрээлэгчийн лангуу, бараа нь шатаж багагүй хэмжээний хохирол амссан байна. Найдвартай, нийгмийн хариуцлагатай байгууллага учир хохирлыг барагдуулж, цаашид үйл ажиллагаагаа үргэжлүүлнэ гэж түрээслэгч найдаж байлаа.
Гэвч Оргил супермаркетын удирдлагууд богино хугацаанд хохиролгүй болгож, уучлал гуйх байтугай өгсөн багахан мөнгийг авбал ав, байвал бай гэж увайгүй аашилжээ. “Оргил” сүлжээ худалдааны төв ашиг, сонирхлыг чухалчлахыг бус хэрэглэгчдийнхээ хүсэлт шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг чанартай, хямд үнээр түргэн шуурхай хүргэхийг илүүд үздэг. Үүний үр дүнд өдрөөс өдөрт манай худалдааны төвүүдээр үйлчлүүлэгчдийн тоо өсөж байгаа нь бидний бахархал, бид хариуцлагатай, ёсзүйтэй юм хэмээн рекламддаг. Гэтэл энэ ёсзүйтэй байдал нь хаачив. Оргил нам салбарт гал гарч, түрээслэгч хохирол амсчихаад байхад нийт хохирлынх нь ердөө 50 хувийг л төлнө гэжээ. Энэ нь лангуу түрээслэгчдэд дэндүү шударга бус хандаж байгаагийн илрэл. Өөрсдийнх нь буруугаас болсон байхад хохирлын талыг барагдуулсан гэсэн нэр зүүгээд, дахиж талбай түрээслэхгүй гээд хөөгөөд гаргаж болох уу.
Энэ том сүлжээ дэлгүүрийн эзэд жирийн иргэний ганцхан лангуу, бараа шатсан хохирлыг бүрэн барагдууллаа гээд хоосорчихгүй. Тэр нь тийм ч их мөнгө биш. Ердөө 7.2 сая төгрөг. Үүнийг бүрэн төлөөд өгчихгүй луу унжиж, 3.8 саяыг өгнө гэж гэдийгээд, авахгүй гэвэл хууль хяналтын байгууллагаар явахгүй хэмээн мэлзэж байна. Түрээслэгч иргэн хууль хяналтын байгууллагад хандаж өмгөөлөгч хөлслөөд явлаа гэхэд хэр хэмжээний зардал гарах, цаг хугацаа орох, ажил, бизнес нь зогсох гээд чамгүй бэрхшээлтэй нүүр тулна гэдгийг тус дэлгүүрийн удирдлагууд тооцоолж, бидний өгснийг авахгүй гээд яахав гэсэн байдлаар хандаж байна гэж үзэхээс аргагүй юм. Мөн бид МАН-ын байрыг түрээслэн дэлгүүр ажиллуулж байгаа, түрээслүүлэгч аюулгүй байдлыг хангахад анхаарах ёстой, хохирлоо МАН-аас нэхэмжил, бид ч гэсэн хохирсон хэмээн бусад руу нялзаах гэж үзжээ. Түрээслэгч иргэн МАН-ын холбогдох албан тушаалтнуудтай уулзахад “Бид давхар түрээсийн гэрээ тантай хийгээгүй. Гэрээ байгуулж лангуу ажиллуулах талбай гаргаж өгсөн дэлгүүрийн захиргаандаа ханд” гэсэн хариу өгсөн байна.
Гал гарснаас хойш бүтэн 3 сарын хугацаа өнгөрч, лангуу ч үгүй, бараа ч үгүй, орлого ч үгүй иргэн хүн хохирсоор байна. Оргил худалдааны төвийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Ж.Ганбаатар та “ Оргил өөд хамтдаа “ хэмээн уриалдаг. Танай группын охин компани болох “Моннидэр” –ийн Оргил нам салбарт иргэнийг хохироосон ийм асуудал үүсчихээд байгааг яаралтай шийдэж, түрээслэгчийг хохиролгүй болгож өгмөөр юм. Энэ асуудлыг хэрхэн шийдснийг бид эргэн сурвалжилна.
Зочин · 2014/08/21
Зочин · 2014/08/21
Зочин · 2014/08/21
tsonhiiig ni chuluuugaar nuulgeechdeeeee.bi ymaa aldsan bol tegne.
Оргилд гомдол · 2014/08/21
гайхах юм алга. Оргил худалдааны төвийн хувьд үйлчлүүлэгчийг үл хүндэлсэн, дээрэлхүү байдлаар ханддаг нь саяхан надад тохиолдсон. Наадмын өмнө Зайсангийн салбараас бараа худалдан аваад НӨТ баримт авах гэсэн боловч одоо өгөхгүй байгаа баярын дараа ирж ав гэлээ, Сая хэд хоногийн өмнө Энканто салбараас бас бичиг хэргийн барааны реклам яваад байхаар нь очоод юм авсан НӨТ өгөх нябо байхгүй дараа ирж ав гээд бас өгсөнгүй. Мэдээж бухимдаад танайхаас бараа аваад баримтаа авах гэхээр байнга шууд өгөх боломжгүй дахиад ир гэсэн ********длага байнга тавьж байх юм гээд өнгөрсөн. хэд хоногийн дараа очоод НӨТ баримтаа нөхөж авах гэсэн боловч бичиг хэргийн НӨТ энд өгөхгүй хорооллын эцсээс очоод ав гэх юм. Мэдээж бас л уурлаад олон дахин явуулаад бас яахаараа авсан барааны баримтыг шууд өгөхгүй гэдэг байна, барааг эндээс аваад, НӨТ-г хорооллын эцсээс авахад нөгөө авсан барааны хөнгөлөлтөөс их зардал гарах нь гэхэд Дэлгүүрйин эрхлэгч бололтой авгай автобусаараа яваад авахгүй юу, тэгээд ч ЧАМАЙГ ЭНД ИРЖ ЮМ АВ ГЭЖ ГУЙГААГЙ гэж хариулсан. Маш дээрэлхүү, үйлчлүлэгчийг бол уландаа гишгэсэн харилцаатай. Худалдан авсан барааныхаа баримтыг шууд авах эрх худалдан авагчид байдаггүй гэдгийг тэр Дэлгүүрйин эрхлэгч авгай маш тодоор ойлгуулсан.