Оюутан сурагчдын хичээлийн шинэ жил эхэлж, орон нутгаас Улаанбаатар хотыг зорих зорчин явагсдын урсгал ихсэж байна. Тодруулбал өнөөдрийн байдлаар 6800-7900 зорчигч тээвэрлэж байна  энэ нь энгийн өдрүүдийнхээс 2000-3000 зорчигчоор нэмэгдсэн үзүүүлэлт юм. 8-р сарын нэгнээс 20-ны өдрүүдэд 7 159 тээврийн хэрэгсэл гарснаас 158 тээврийн хэрэгслийг нэмэлтээр гаргаад байна.  Автотээврийн үндэсний төвөөс   шугам замын хяналт шалгалтыг 2014 оны 07 сарын 23-наас 08 сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд явуулж, нийт 6 335 тээврийн хэрэгсэл, 48 500 зорчигчийг шалгасан байна.

Үүнээс зөрчилтэй 2010 тээврийн хэрэгсэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ тооцож 17 163 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан.

Шалгалтын хугацаанд Баянхонгор, Завхан, Ховд, Хөвсгөл чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж байсан хот хоорондын зорчигч тээврийн 8 автобусны жолооч нь бичиг баримт дутуу, ээлжийн жолоочгүй явж байсан зөрчлийг илрүүлж, хөдөлгөөнийг саатуулан, бичиг баримтыг хураан авч, аж ахуйн нэгжтэй нь холбогдож өөр тээврийн хэрэгсэл гаргаж тээвэрлэлтийг үргэлжлүүлэн хийлгэсэн.

Харин одоо бүхэнд монгол улсын нийт  тээврийн хэрэгслийн оношилгоонд хамрагдсан байдлыг тоо баримтаар хүргье.

Монгол улсад 70 2481 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 2014 оны 8 дугаар сарын 18-ний өдрийн байдлаар 354078  тээврийн Техникийн хяналтын үзлэгт орсон байгаа нь нийт тээврийн хэрэгслийн 50% юм.  Улаанбаатар 183 068 тээврийн хэрэгсэл буюу 43%;

  • Орон нутагт 171010 тээврийн хэрэгсэл буюу 62%-ийн хамрагдалттай байна.